Гадаад мэдээДЭЛХИЙСПОРТ

"Хөлбөмбөгийн хаан" эмнэлэгт хэвтсэн ч биеийн байдал нь хэвийн байна

Бразилийн домогт хөлбөмбөгч, "Хөлбөмбөгийн хаан" гэж алдаршсан Эдсон Арантис ду Насименту буюу Пеле Сан Паулу хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр өнгөрсөн жил бүдүүн гэдэсний хорт хавдраа авахуулснаас хойш байнгын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд химийн эмчилгээний үр дүнгээ үзүүлэхээр эмнэлэгт очсон юм байна.

Түүнийг эмнэлэгт хүргэгдэх үед зарим эх сурвалж биеийн байдал нь маш муу байгаа гэсэн мэдээллийг анх тарааж, түүнээс хойш хөлбөмбөгчийн эрүүл мэндэд санаа зовсон мэдээлэл орон нутгийн хэвлэлд гарсан аж.

Харин хөлбөмбөгчийн охин, АНУ-д амьдардаг Кели Насименту аавыгаа эмнэлэгт хэвтсэнийг баталсан ч амь нас нь аюулд орсныг үгүйсгэжээ. Сүүлд Альберт Эйнштейний нэрэмжит Сан Паулугийн нэрэмжит эмнэлгээс мөн мэдэгдэл хийж, хөлбөмбөгчийн биеийн байдал тогтвортой, амин чухал үзүүлэлтүүд бүгд хэвийн байгаа гэж мэдэгдсэн байна.

Пеле өөрөө ч олон нийтийн сүлжээгээрээ биеийн байдал нь сайн байгаа гэж мэдэгджээ.

Тэрбээр өнөөдрийг хүртэл олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг хэвээр байгаа юм.

Хамгийн сүүлд аравдугаар сарын 23-нд, төрсөн өдрөөрөө олон нийтийн сүлжээнд орсон тэрбээр өнөөдөр "Санаа зовинол, хайр мэдрэгдэж байна. Би зүгээр талархал илэрхийлэх гэсэн юм. Амьдрал сайхан. 82 насандаа гэр бүлтэйгээ, эрүүл саруул байна гэдэг бурхны бэлэг. Хүртсэн бүхнийхээ төлөө талархая" гэж тэрбээр видео мэдэгдэлдээ өгүүлжээ.

Эдсон Арантис ду Насименту шигшээ багийнхаа хамт 1958, 1962, 1970 оны ДАШТ-д түрүүлсэн, дэлхийн аварга цолыг тоглогчийн хувиар хүртсэн цорын ганц хөлбөмбөгч бөгөөд улсынхаа шигшээд 92 тоглож 77 гоол оруулсан бүх цаг үеийн мэргэн бууч юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button