Катар 2022СПОРТ

Япон Германыг, Морокко Бельгийг “хасаж,” тивийнхээ нэр төрийг аварлаа

ДАШТ-ий “Е”, “F” хэсгийн сүүлийн тоглолтууд дуулиан шуугианаар дүүрэн болж, Япон, Испанийн шигшээ дэлхийн дөрвөн удаагийн аваргуудыг үлдээн хасагдах шатанд шалгарлаа.

Үнэнийг хэлэхэд өчигдөр Германы баг Японыг бодвол хавьгүй өндөр боломжтойгоор талбайд гарцгаасан. Өөрөөр хэлбэл, Испани Японтой тэнцсэн ч Коста Рикаг тэнцсэн гоолоос нь олон гоол оруулж хожиход л хасагдах шатанд гарах байсан юм. Гэтэл “Халифа” цэнгэлдэхэд япончууд бөмбөгийг 17.7 хувьтай эзэмшсэн хэр нь Испанийг шороодуулж, Германы боломжийг хийсгэж орхисон юм. Эцсийн дүндээ Япон хэсгээ тэргүүлж, Хорваттай таарахаар болов.

“F” хэсэгт Морокко Канадыг хожиж, Хорват Бельгитэй тэнцсэнээр Бельги хасагдаж, ДАШТ-ий бас нэгэн том сенсаацыг үүсгэлээ.       

“E” хэсэг

“Халифа” цэнгэлдэх

Япон – Испани – 2:1 (0:1)

Гоол: 0:1 – Мората (11), 1:1 – Доан (48), 2:1 – Танака. 

“Аль-Байт” цэнгэлдэх

Коста-Рика – Герман – 2:4 (0:1)

Гоол: 0:1 – Гнабри (10), 1:1 – Техеда (58), 2:1 – Нойер (70, өрийн хаалганд), 2:2 – Хавертц (73), 2:3 – Хавертц (85), 2:4 – Фюллькруг (89).

“F” хэсэг

“Ахмед бин Али” цэнгэлдэх

Хорват – Бельги – 0:0 (0:0)

“Аль-Тумама” цэнгэлдэх

Канад – Марокко – 1:2 (1:2)

Гоол: 0:1 – Зиеш (4), 0:2 – Эн-Несири (23), 1:2 – Агерд (40, өөрийн хаалганд)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 10:04

Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн үнэхээр сайхан сонирхолтой болж байна даа.

Зочин
Зочин
2022-12-02 10:25

бөмбөг үнэхээр бөөрөнхий гэж Япон яг харуулчлаа

Зочин
Зочин
2022-12-02 10:25

харин тийм, Япон гарна гэж зүүдлээгүй байхдаа ккк

Зочин
Зочин
2022-12-02 10:50

Амьд явахад юм юм л үзийхмдаа.

Зочин
Зочин
2022-12-02 10:51

Tsahildag huhuuruu baidaggui gej ene dee..

Зочин
Зочин
2022-12-02 10:51

Spain Germany 2g garah bh gej huleej suulaa kkk Japan garaad irne gej zuudelsengui yvlaadaa gej.... kkk shan toglolt uzlee

Зочин
Зочин
2022-12-02 10:51

Hul bumbugin hugjil delhii dahind yamar hawtgai bgag iltgj bnda

Зочин
Зочин
2022-12-02 10:52

Ispanchuud daraagiin shatnyhaasongoltoo hiisiin boluu gej bodoj bn...

Зочин
Зочин
2022-12-02 10:52

Yostoi goyo bolov oo

Зочин
Зочин
2022-12-02 16:05

Япон eр нь сайн баг л даа

Холбоотой мэдээ

Back to top button