Катар 2022СПОРТ

Тибо Куртуа: Бид “Алтан үеийнхэн” биш ээ

Бельгийн шигшээ Хорваттай тэнцэж, ДАШТ-ээс хасагдсаны дараа хаалгач Тибо Куртуа сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр “Бид алтан үеийнхэн биш ээ. Зүгээр маш их авьяастай, агуу тоглогчдын цуглуулга. “ОХУ 2018”-д бид сайн тоглох бололцоотой гэдгээ харуулсан.

Харин сүүлийн Евро, ДАШТ-д өөрсдийнхөөрөө байж чадсангүй. Ичгэвтэр байна. Хэн явж, хэн үлдэх нь үү, харж л байя. Ямар ч байсан бид өөрсдөө үүнийг хүсээгүй. Гэхдээ анхнаасаа л гурван чанга өрсөлдөгчтэй тулна гэдгээ төсөөлж байсан. Хожихын төлөө ч бүгдийг хийсэн, гэдээ энэ чинь хөлбөмбөг” гэж тэрбээр хэлсэн байна.

Бельги “F” хэсэгт дөрвөн оноотой гуравдугаар байрт орж, хасагдах шатанд шалгарч чадаагүй юм. Ингэснээр тэд 21 дүгээр зуун гарсаар оролцсон ДАШТ, Еврод анх удаа хэсгээсээ гарч чадаагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button