Монголоос шувуун төст махчин гүрвэлийн шинэ төрөл илрүүлжээ

Эрдэмтэд Монголын говиос шувуун төст үлэг гүйрвэлийн шинэ төрөл илрүүлжээ. Уг гүрвэл нь шувуутай төстэйгөөс гадна усны амьдралд сайтар зохицсон байсан нь эрдэмтдийн сонирхлыг татаж байгаа аж.
Шинжлэх ухааны нээлтүүд дагнасан сэтгүүлд хэвлэгдэж байж баталгааждаг. “Natovenator polydontus” буюу “Олон шүдэт, сэлдэг анчин” гэх уг үлэг гүрвэлийг шинжлэх ухаанд өмнө нь огт мэдэгдээгүй шинэ төрөл зүйл болохыг баталсан өгүүлэл “Communications Biology” сэтгүүлийн өчигдрийн /2022.XII.01/ дугаарт хэвлэгдсэн байна.

Монгол-БНСУ-ын эрдэмтдийн хамтарсан экспедиц 2008 онд Өмнөговь аймгийн Баруун гоёот гэдэг газар үлэг гүрвэлийн 196 яс олж илрүүлсэн юм байна.
Тэдгээр ясыг судалж, шинэ төрлийн үлэг гүрвэлийнхийг ялгаж таньсан буюу “Natovenator polydontus”-ыг нээсэн хүн нь Альбертагийн их сургуулийн эрдэмтэн Робин Сиссон аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.