Гадаад мэдээДЭЛХИЙ

Узбекистан улс тарвасны экспортоор дээд амжилт тогтоожээ

Узбекистан улс тарвасны экспортын хэмжээгээрээ энэ онд дээд амжилт тогтоожээ. Ингэхдээ өмнөх дээд амжилтаа хоёр нугалж, гайхалтай үзүүлэлт гаргасан байна. Ингэж үлэмж нэмэгдүүлэхэд худалдан авалтаа хэд дахин өсгөсөн Казахстан, Тажикистан, Киргизстан улсууд голлон нөлөөлжээ.  

Узбект тарвасны экспорт тавдугаар сарын дундаас эхэлдэг. Энэ жил ч уламжлалын дагуу тавдугаар сарын 15-наас эхэлж, арваннэгдүгээр сар гэхэд дуусан, тайлан гаргах боломжтой болсон аж. Ингэхэд дараах үр дүн гарчээ.

2022 оны тавдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд нийт 18.1 сая ам.доллароор үнэлэгдэх 81 800 тонн тарвас экспортолж, өнгөрсөн жилийн үзүүлэлтээ 1.9 дахин, өмнөх дээд амжилт болох 2020 оны үзүүлэлтээ 1.7 дахин давуулжээ.  

Энэ онд дараах улсууд Узбекистанаас тарвас худалдаж авсан байна:

  • Казахстан – 42 400 тонн (Узбекистаны нийт экспортын 51,8%);
  • ОХУ – 17 200 тонн (21,0%);
  • Кыргызстан – 10 500 тонн (12,8%);
  • Тажикистан – 9 600 тонн (11,7%);
  • Беларусь – 1 200 тонн (1,4%);
  • Латви – 674 тонн (0,8%);
  • Монгол – 154 тонн (0,2%);
  • Эстон – 86 тонн (0,1%);
  • Украин – 43 тонн (0,1%);
  • АНЭ – 4 тонн.

Өсөлтөөрөө дараах улсууд тэргүүлжээ:

  • Казахстан – 2021 онд 23 900 тонн байснаа энэ жил 42 400 тонн болгож, 1.8 дахин өсгөсөн.  
  • Кыргызстан – 3 900-гаас 10 500 тонн болгож 2,7 дахин,
  • Тажикистан – 60-аас 9 600 тонн болгож 160 дахин өсгөсөн байна.

Манай улсын тухайд, их хэмжээгээр тээвэрлэх боломж хомс ч гэсэн экспортын хэмжээгээ жил бүр нэмж байгаа аж. Тодруулбал, 2019 онд “амталгаа” маягаар 2 тонныг авч эхлээд 2020 онд 15 тонн, 2021 онд 40 тонн, 2022 онд 154 тонныг импортолжээ.

Узбекистанд кг тарвасн ы үнэ энэ жил 0.18-0.23 ам.долар буюу 600-800 төгрөгийн хооронд хэлбэлзсэн байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
2022-12-02 14:08

Монгол хэлээр тарвас гэдэг.Х. Батсайхан
Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн с##барт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагн##тай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй. Та ард түмэнд үлгэрлэх хүн байж хятад дуудлагаар шийгуа гэж бичээд байх юм.

Зочин
Зочин
2022-12-03 04:25

Манай мах сүү. Хаана байна үлгэр ярьсан хүмүүс америкт л үнэтэй гэж худ## ярихын

Холбоотой мэдээ

Back to top button