Катар 2022СПОРТ

"Катар 2022"-ын дараа ДАШТ-ий оролцогчийн тоо яаж өөрчлөгдөх вэ

"Катар 2022" бол 32 баг оролцох сүүлчийн ДАШТ гэдгийг уншигчид бараг сонссон биз ээ. Тэгвэл "АНУ 2026"-ий шигшээ тэмцээнд хэдэн баг, хаана, хаанаас шалгарч орох тухай мэдээлийг хүргэж байна.

Шилмэл 16 баг оролцуулдаг байсан ЕАШТ өнгөрсөн жилээс форматаа өөрчилж, 24 баг оролцуулдаг болсон билээ. Тэгвэл ОУХХ “АНУ 2026” ДАШТ-ээс эхлэн шигшээ тэмцээнд эхлэн 48 баг оролцуулахаар зэхэж байна. Шийдвэр 2017 онд гарахад Д.Марадона, Ж.Моуриньо зэрэг алдартнууд “Дундаж багуудын боломж нэмэгдэнэ, тоглогчид нь олон улсын туршлагатай болно, хөлбөмбөгт хийх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ” хэмээн дэмжсэн.

Шинээр нэмэгдсэн эрхийг харин тэгш хуваарилахгүй. Далайн орнуудын 0.5 эрх 1 эрх дээр +1/3 эрх болох бол Ази, Африк, Хойд Америкийн квот хоёр дахин нэмэгдэж, тус бүр найм болно. Харин Европт нэмж гурвыг л өгөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button