Ц.Анандбазарын “Мэнгэ нь голлосон” долоо хоног

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн компаниуд онгоцны түлшний бизнест ноёрхлоо тогтоогоод удаж байгааг уншигчид хэлүүлэлтгүй мэдэх биз. Тэгвэл түүний дураараа аашлах хугацаа дуусах дөхжээ.
УИХ одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрсөн наадмын өмнө өргөн барьсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй бөгөөд уг төсөлд:
"Хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэсэн заалтад “Агаарын хөлгийн түлшнээс бусад” гэж нэмсүгэй" гэсэн заалт орсон байгаа юм.
Энэхүү өөрчлөлт нь төрийн өмчит “Эрчис ойл” компанид ОХУ-ын "Роснефть"-тэй хамтарсан компани байгуулж, энэ салбарт үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, Ц.Анандбазарын “Мэргэ ван”, “Сод Монгол” компаниудыг энэ салбараас шахна гэсэн үг.
Тэгвэл “Эрчис ойл” буюу Засгийн газрын амбийц зөвхөн импортоор тогтохгүй, түгээлтээ ч бас хариуцна, мөн эзлэх хэмжээ ч 30 гаруй хувиар тогтохгүй бололтой. ШӨХТГ-аас агаарын хөлгийн сумалгаа буюу түгээлтийн үйл ажиллагаа явуулдаг “Мэргэ ван” компанийг нь "Ноёлох үйл ажиллагаа явуулсан" гэж үзэн 183.6 сая төгрөгөөр торгосон явдал үнийг харуулж байна.
Шувтарч буй долоо хоногийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ийнхүү хувийн бизнесээ хумиулах хууль батлуулах, эзэмшлийн компани нь олон сая төгрөгөөр торгуулах зэргээр хэцүү байдалд үдлээ.
Ямар ч том хэргээс хуурай мултарч дөнгөдөг Ц.Анандбазар гишүүн энэ удаа яалт ч үгүй болж, онгоцны түлш импортолдог унацтай бизнесээсээ салах цаг мөдхөн бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүчирхийлэгч
Гэмтэн гишгих газаргүй гэгчээр энэ мэт луйварчид удахгүй байлгүй
1000 хүүхэн хүчиндсэн бузар пя
Энэ нэг хэнд ч дийлддэггүй нэг луйварчинг төр засаг хүртэл дийлэхгүйм бх даа
УАА МУУСАЙНУУД МАНАЙ АНУКАД АТААРХАЖ ҮХЛЭЭ ЮУ? МАНАЙ АНУКАГИЙН ХҮЧИРХЭГ БООВНЫ ӨМНӨ АМЕРИКИЙН ЦӨМИЙН ЗЭВСЭГ ЖИЖИГДЭНЭ.БООВОО ГАРГААД ГАНЦ ЁВРОХОД БҮГДЭЭРЭЭ БУДАА БОЛНО ШҮҮ.ХҮЧИРХЭГ ЭРХТНЭЭРЭЭ БАХАРХАЖ ЯВДАГ МАНАЙ АНУКА БОЛ АЛТАН БООВТОЙ МӨНГӨН ҮСТЭЙ ГАР ШҮҮ ТАНИАРАА БАХАРХАЖ ЯВДАГ ШҮҮ ОЛОН ЖИЛ ДАЛД ФРОНТОД ДАЙТААРАЙ БОЛОМЖ ГАРВАЛ НАМАЙГАА НЭГ ТЭНГЭР ХАРУУЛААРАЙ АНУКА МИНУ ЁО ЁО СААГИЙ ЧИЙГТЭЖ БАЙНАШТ