Гадаад мэдээДЭЛХИЙ

Сенегалын Парламентын гишүүд талцаж зодолджээ

Сенегалын Парламентын өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы үеэр гишүүд нь хоорондоо талцаж зодолджээ.

Сөрөг хүчний намын гишүүн Массата Самб эрх баригч намын эмэгтэй гишүүн Эме Ндиайе Гнибиг цохиж аван зодооны эхлэлийг тавьсан аж. Эмэгтэй ч мөчөөгүй өгөлгүй, ойролцоо байсан сандлаар нүүлгэжээ.

Сенегалын Парламентын ээлжит сонгууль өнгөрсөн долдугаар сард болоход эрх баригч, сөрөг хүчин бараг ижил суудал авчихсан юм байна. Үүнээс хойш чуулганы үеэр гишүүдийн хооронд хэрүүл, тэмцэл гарах нь эрс нэмэгдсэн гэж ВВС агентлаг мэдээлэлдээ дурджээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өвгөн
Өвгөн
12 сар 4, 2022 07:58

Манай 76 ингээд навс үзэлцээсэй..а.ль та.л диилэх блоо ха ха...

Зочин
Зочин
12 сар 4, 2022 14:27

Парламентийн гишүүнийг ингэж байгаа хүн авгайгаа шувт зоддог байх.

Холбоотой мэдээ

Back to top button