Д.Оюун: Сурагчдын бичлэгийн мөрөөр Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн

47 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид доод ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхэж, хэрцгийгээр зодож байгаа гэх тайлбартай бичлэг цахим орчинд тархаад байгаа билээ. Бид энэхүү бичлэгтэй холбогдуулан арга хэмжээ авч байгаа эсэх талаар Цагдаагийн Ерөнхий Газрын (ЦЕГ) Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунаас тодрууллаа.
-Цахим орчинд нийтлэгдсэн бичлэгийг танай байгууллага мэдсэн үү, мэдсэн бол ямар арга хэмжээ авч байна вэ?
-47 дугаар сургуулийн ахлах ангийнхан гэх, өсвөр насны хүүхдүүд нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэнийг мэдсэн. Харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажлыг эхлүүлээд байна.
-Яг 47 дугаар сургуулийн сурагчид мөн юм болов уу?
-Ажлын хэсэг хөдөлчихсөн байгаа. Мөн эсэх нь шалгалтын явцад тодорхой болно.
-Аль хэлтэс дээр шалгагдаж байгаа вэ?
-Баянгол дүүргийн Цагдаагийн I хэсгээс бүрэлдэхүүн гарсан гэсэн мэдээлэл байна. Шалгалтын явцад хэрэг үнэхээр 47 дугаар сургуулийн орчимд гарсан бол энэ хэлтэстээ үргэлжлүүлж шалгана. Биш байвал тухайн тогтоогдсон нутаг дэвсэгрйин харьяа хэлтэст шилжүүлэн шалгана гэж ойлгох хэрэгтэй. Шалгалтын үр дүнгийн талаар тодорхой болсон үед нь мэдээлэл оруулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.