Б.Ганхуяг: Маргаашийн жагсаалыг надтай холбож байгаад эгдүүцэж байна

Монгол Улсын Гаалийн байгууллагад бүртгүүлэлгүйгээр олон сая тонн нүүрс экспортлогдсон байж болзошгүй хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа билээ. Олон нийтийн анхаарлыг ихэд татаж буй энэ хэргийн учгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг удирдаж байсны хувьд "Б.Ганхуяг мэдэх ёстой" гэсэн ойлголт иргэдэд бий. Тэгвэл энэ утгаараа "Маргааш болох жагсаалыг Б.Ганхуяг хэргийг шалгуулахгүйн тулд эрх баригчдад дарамт үзүүлэхийн тулд зохион байгуулж байна" гэсэн хардлага бас гарч, өөрт нь мэдрэгдсэн бололтой, фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.
Тэрбээр мэдэгдэлдээ "Сайн байцгаана уу. Сүүлийн өдрүүдэд над руу чиглэгдсэн ГҮТГЭЛЭГ-т захиалга хэрээс хэтэрлээ. 2022 оны 12.04-ны жагсаалыг надтай холбож байгаад эгдүүцэж байна. Нэр холбоод байгаа Тэр залууг танихгүй, амьдралдаа харж ч байгаагүй тул түүнтэй холбох шаардлага байхгүй. Ер нь жагсаалаар асуудал шийддэг үе дууссан гэдгийг зохион байгуулагч нарт дуулгачихья.
Мөн миний бие болон "ЭТТ" ХК нь иргэдийн дунд яригдаад байгаа Нүүрсний хулгай гэх нүүрсний тээвэр, хил, гааль, хяналт, зөрүү мөнгөн дүнтэй холбоо бүхий ямар ч асуудалтай холбоогүй, хамаатуулах ч боломжгүйг албан ёсоор, хариуцлагатайгаар МЭДЭГДЭЖ байна. Учир нь ЭТТ ХК нь нүүрс олборлогч компани болохоос тээвэр, хил, гааль, үнэ тогтоодог байгууллага биш болно.
Мөн ЭТТ ХК-д ямар ч хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэл байхгүй, бүртгэгдээгүй бөгөөд Олон улсын зээлжих эрх авч, аудит хийлгэснээс гадна дотоодын бүх шатны хяналтын байгууллагуудын (ҮАГ, МХЕГ, ТЕГ, АТГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, СЯ, ТӨХ, ТӨБЗГ, СЗХ, ТХААГ) байнгын хяналт буюу жилийн 5-7 сарын хугацааны хяналт, шалгалт хийгдэж, зөрчилгүй нь тогтоогдож байсан.
ЭТТ ХК ил тод, нээлттэй болж, ашиг орлого нэмэгдэж, иргэдэд ногдол ашиг өгч, нийгмийн хариуцлагаар Ковидын эсрэг хувь нэмэр оруулж, Үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлж ирсэн төдийгүй гадаад дахь нэр хүнд сайжирч, хөрөнгө оруулагчдын сонирхолыг татсан Дэлхийд өрсөлдөх Монгол мега төсөл ЭТТ болж танигдсаныг бүгд мэднэ.
Монголчууд биднийг байнгийн хэрүүлтэй байлгаж, хардлага, хов живэнд живүүлж, хөгжүүлэхгүй байх, хийснийг нь үгүйсгэх сонирхолтой этгээдүүд олширч байгаад харамсаж байна. Харин ч Монголын хөгжил дэлхийн хөгжлөөс хоцорсоныг гүйцээж, Аж үйлдвэржсэн, иргэд нь баян улс болгох гарц бол Үндэсний бүтээн байгуулалт, эв нэгдэл, гадаад дахь нэр хүнд, хамтын зүтгэл тул үүнийг эвдэхгүй байх нь бидний хойч ирээдүйд тустай.
Б.Ганхуяг.2022 оны 12-р сарын 03. Эрдэнэт хот" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Луйварчин минээ ногдол ашиг өгөөчээ авахдаа айхтар луйвардаж авдаг байж өгөхдөө хүртэл ТУЗ шийднэ гэж луйвардахаа больж үз авах юмаа ард иргэд авмаар бна луйварчинь минээ
бооуо гэгчид: хүнээс юм гуйхдаа харааж загнаж байж авах гэдэг ямар гэгчийн ёс вэ? Сэтгэлгээгээ өөрчил
Том эрх ашиг энэ жагса##ын ард байна даа бодвол нүүрсчид л цаг хожих санаатай байгаа биздээ
Сүүгийн суганы үс бишүүү
ганхуяг- хөрөнгө орлогоын мэдүүлэгээ тайлбарлаарай..........иргэдийн эргэлзээ тайлагдв## танд тустай
Тэгээд яг хэн нь шаацын
Ганхуягийг яам гэж авг хаяв.Хэн санаачилсан бэ.Хэний сан##аар хатгаасаар ,ямар зорилгоор БЭТ гэх нэгэн хулгайчийг тавив.Гэдэг улам л ойлгомжгүй болоод явчих шиг.