Катар 2022СПОРТ

Шөвгийн наймын эхний хос Аргентин-Нидерланд. Тэдэнд баялаг түүх бий

"Катар 2022" ДАШТ-ий хасагдах шатны эхний хос тоглолт өнгөрсөн шөнө болж, шөвгийн наймын эхний учраагийн нэрс тодорлоо. "А", "В" хэсгийн тэргүүн баг Нидерланд, Аргентиний шигшээ өрсөлдөгч АНУ, Австралийг хожиж, энэ сарын 9-нд хоорондоо тулахаар болов.

Хоёр баг өмнө нь ДАШТ-д таван удаа таарахад биенээ хоёр, хоёр удаа хожиж, нэг удаа тэнцэж байв.

1974 он. ДАШТ-д анх удаа учраа таарахад "Нисдэг голланд" Йохан Кройфф, дасгалжуулагч Ринус Михельс тэргүүтэй Нидерланд 4:0-ээр бутниргэсэн. Й.Кройф 12 дахь минутад тооны харьцааг нээж, нэгдүгээр үеийн төгсгөлд дахин нэгийг нэмсэн. Хоёрдугаар үед Рууд Крол, Йонни Ред нар тус бүр гоол оруулжээ. Аргентин хэсэгтээ "хомоол хамсан" бол Нидерланд үзүүр түрүүнд үлдэж, Герд Мюллер тэргүүтэй ХБНГУ-д хожигдсон.

1978 он. Хоёр баг аваргын төлөө тоглож, Аргентин нутаг дээрээ анх удаа дэлхийн аварга болов. Шигшээ тулаанд Марио Кемпес хоёр, Даниэль Бертони нэг гоол оруулсан юм. Мөн Аргентиний бүрэлдэхүүнд ДАШТ-ий түүхэнд анх бөгөөд одоогоор цорын ганц удаа баггүй буюу чөлөөт агент Альберто Тарантини дэлхийн аварга цол хүртсэн юм. Түүнийг сануулсны учир нь, энэ дАШТ-д Криштиану Роналду баггүй /МЮ-аас гэрээгээ цуцалсан/ тоглож байгаа билээ.

1998 он. Сүүлийн учралаас хойш 20 жилийн дараа шөвгийн наймд учраа таарахад Нидерландын шигшээ Денис Бергкампын гайхалтай гоолоор 2:1-ээр хожиж, хагас шигшээд үлдсэн. Гэхдээ тэд мөнгөн медалийн төлөө Бразилд, хүрэл медалийн төлөө Хорватад хожигдсон юм.

2006 он. Нэг хэсэгт орж, гуравдугаар тойрогт хоорондоо тулсан. Өмнөх тоглолтод Сербитэй тоглоход сэлгээгээр ороод 15 минутад гоол+дамжуулалт өгсөн Лионель Месси энэ тоглдолтод анх удаа гарааны 11-т багтаж байж. Гэхдээ энэ тоглолтод хоёр баг 0:0-ээр тэнцсэн. Хоёр баг хэсгээс гарч, Аргентин Мексикийг хожиж наймд үлдээд Германд пеналтиар хожигдсон бол Нидерланд 1/8 шигшээд Португалд дийлджээ.

2014 он. Хүчирхэг багтай ирсэн хоёр улс хагас шигшээ хүртэл явж, хооррондоо тулахад 0:0-ээр тэнцсэн ба пенальт цохиход Аргентинийг аз ивээж, аваргын төлөө шалгарсан юм. лео Мессигийн баг тэнд түрүүлэх бүрэн боломжтой байсан ч Анхель ди Мариягийн гэмтэл, Марио Гётцегийн гоол саад болсон билээ.

"КАТАР 2022" ДАШТ

1/8 ШИГШЭЭ

Нидерланд – АНУ 3:1 (2:0, 1:1)

«Халифа» цэнгэлдэх

Гоол: 1:0 – 10 Депай, 2:0 – 45 Блинд, 2:1 – 76 Райт, 3:1 – 81 Думфрис.

Нидерланд – Нопперт, Думфрис, ван Дейк, Аке (де Лигт, 90), Тимбер, Блинд, де Рон (Бергвейн, 46), Классен (Копмейнерс, 46), де Йонг, Депай (Симонс, 83), Гакпо (Вегорст, 90).

АНУ – Тернер, Дест (Йедлин, 75), Рим, Циммерман, Робинсон (Моррис, 90), Адамс, Маккенни (Райт, 67), Муса, Пулишич, Веа (Ааронсон, 67), Феррейра (Рейна, 46). Предупреждения: Копмейнерс (60), де Йонг (87).

Аргентин – Австрали 2:1 (1:0, 1:1)

«Ахмед бин Али» цэнгэлдэх

Гоол: 1:0 – 35 Месси, 2:0 – 57 Альварес, 2:1 – 77, автогол Фернандес.

Аргентин – Мартинес, Молина (Паласиос, 80), Отаменди, Ромеро, Акунья (Тальяфико, 72), Де Поль, Мак Аллистер (Монтьель, 80), Фернандес, Гомес (Мартинес, 50), Месси, Альварес (Мартинес, 71).

Австрали – Райан, Дегенек (Карачич, 72), Суттар, Роулз, Бехич, Макгри (Гудвин, 58), Муй, Баккус (Хрустич, 58), Ирвайн, Лекки (Куол, 72), Дьюк (Макларен, 72). Предупреждения: Ирвайн (15), Дегенек (38

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button