Гадаад мэдээДЭЛХИЙНийгмийн

ОХУ “Үнийн тааз” мөрдөх улсуудад газрын тос нийлүүлэхгүй

Европын зөвлөлийн улсууд ОХУ-ыг эдийн засгийн хувьд сульдаахын тулд газрын тосонд нь 60 ам.долларын үнийн тааз тогтоосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, дээд үнийг зах зээлийн үнээс 5 хувиар бага байхаар тооцож, хоёр сар тутам шинэчилж байхаар болсон юм. “Үнийн тааз” тогтоох тогтоох энэ санаачилгыг Европын зөвлөлөөс гадна “Их долоо”, Австрали дэмжсэн.

Тэгвэл ОХУ үнийн тааз тогтоох шийдвэрийг дагаж мөрдсөн улсуудад газрын тос нийлүүлэхгүй гэж шийджээ. Мөн дээрх улсуудын эсрэг хариу арга хэмжээ авахаар хуулийн төсөл боловсруулж эхэлсэн байна. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак өчигдөр энэ талаар мэдэгдэл хийсэн байна.

“Энэ арга нь зах зээлийн бус, олон улсын, жишээ нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, хэм хэмжээг зөрчсөн” гэж тэрбээр мэдэгдэлдээ онцолсон байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button