УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Жагсаал далимдуулж од болохыг хүсэгчид

Сүүлийн хоёр жилд монголчууд жагсаж сурч буй. Иргэд өөрсдөө “дэглэсэн” иймэрхүү “органик” жагсаалаа поп зүтгэлтэн, поп улстөрчдөөс  хамгаалах дархлаа ч сууж буй. Гэсэн ч олон хүн цугласан газар андахгүй явж очоод авшгүй, хаяшгүй юм ярьж явдаг нөхдүүд сурсан зангаа гаргасаар байна.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардах” жагсаал дээр өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нар ирж үг хэлэв.

С.Ганбаатар “Нүүрсний хулгайн гол эзэд” хэмээн “Голомт”-ын хэмээх Д.Баясгалан, “АПУ”-гийн гэгдэх П.Батсайхан, MCS Ж.Оджаргал нарыг нэрлээд Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, нийслэлийн Ерөнхий прокурор н.Ариунболд гэх хүмүүсийг С.Баярцогтын хэргийг наймаалцахад оролцсон гол этгээдүүд хэмээн нэрлэсэн.  

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд “АН-тай нэгдэж нийтийн сонсгол хийхээр шийдвэрлэсэн,  О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, С.Одонтуяа, Б.Бейсен, Н.Ганибал тэргүүтэй есөн гишүүн нэгдэж УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна” гэж дуугарсан юм.

Энэ үйлдэл нь тэднийг нүүрсний хулгайчдын эсрэг байгаа мэт харагдуулж буй ч үнэндээ олон нийтийн анхаарал нэг цэгт цугласныг ашиглах гэсэн өчүүхэн эрх ашиг байж магад гэж хардах үндэслэл байна.

Тухайлбал, тэдний энэ мэдэгдэл хоёул ирээдүй цаг дээр байна. АТГ хандах болсноо, УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлэхээр болсноо зарлаж байна. Гэтэл УИХ-ын гишүүд бол жагсаалын явц харж ажилладаг субъект биш. Тэдэнд иргэдээс илүү мэдээлэл бий.

Т.Доржханд шаардлагаа хүргүүлэх, С.Ганбаатар мэдсэнээ хуулийн байгууллагад өгчих өчнөөн хугацаа байсан. С.Ганбаатар АТГ-д нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар өгчихөөд, Т.Доржханд шаардлагуудаа тавьчихаад “Шалгаж өгөхгүй байна, татгалзаад байна” гээд иргэдэд хандсан бол, эс бол зүгээр хугацаа хэрэгтэй гээд үнэнийг нь хэлчихсэн бол огт өөр агуулга уншигдах байсан юм шүү.

Хэрвээ жагсаал газар аваагүй бол тэд ч чимээгүй байх байсан болов уу. Гагцхүү иргэд олон нийт олноороо цуглаж анхаарлаа хандуулж эхэлмэгц ээлжит эрх ашгаа хангуулахаар гудамжинд гарч ирсэн байх магадлал өндөр гэдгийг гишгэсэн мөр нь харуулж байгаа юм.

С.Ганбаатарыг Оюутолгойн асуудлаар илэрхийлсэн байр суурийг нь дэмжиж, иргэд олноороо цугларан эрх баригчидтай хэлэлцээрийн ширээнд суулгасан. Иргэд гадаа нь догдлон хүлээж байхад мань хүн хамаатны дүүгээ ажилд оруулах асуудал тавьсан сууж байсан. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нүүрсний хулгай”-г “Нам дамжсан хулгай” гэж ширүүлэх атлаа давхар дээлтэй сайдын тоог нэмэх замаар төсвөөс ард түмний эрх ашгийг хасаж, УИХ-ын эрх ашгийг оруулж ирсэн эцсийн үр дүнтэй акцыг Үндсэн хуулийн цэц дээр эхлүүлж байсан нэгэн.

Түүний энэ үйлдэл ч үнэндээ бол ХҮН, МАН намын дэглэсэн, өөрийнх нь хэлдгээр “Нам дамжсан хулгай” байсан. Улсын төсөвт УИХ-ын эрх шгийг оруулж ирснээр Монгол Улс цогц бодлогоор хөгжих боломжоо хулгайлуулсан. Энэ акцийнхаа хариуд эрх баригчидтай тохиролцоо хийсэн талаар барим тавим мэдээлэл хэвлэлээр бишгүй гарсан даа.

Зарчим гэдэг их ч бай, бага ч  бай, хүний ч бай, өөрийн ч бай асуудалд ижил хандахыг хэлдэг. С.Ганбаатар, Т.Доржханд нар бол зарчимгүй этгээдүүд. Тэгээд ч тэдний хэлсэн нэрс дотор олны хардлагын гол бай, удахгүй БНХАУ-аас ирэх мэдээлэл дотор гол зохион байгуулгачаар бичигдсэн байх магадлалтай жинхэнэ хулгайчдын нэрс алга. Манай тал нүүрсний хэмжээ гэх мэт тодорхой мэдээллээ ил зарлаж байгаа, гагцхүү БНХАУ-аас гаргаж өгөх мэдээлэлтэй тулгаж байж баталгаажих учиртай.

Хятадаас удахгүй ирэх мэдээлэл их зүйлийг илчилнэ. Тэр мэдээлэлд хуйхлагдах нүүрсчид галыг наана нь амжиж Засгийн газар руу чиглүүлэх сонирхол байхыг үгүйсгэхгүй. Ядаж л энэ учрыг хэлээд өгчихсөн бол тэдний сэтгэлд бага ч гэсэн үнэмших байлаа.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүн чанар хэцүү үед илэрдэг
Хүн чанар хэцүү үед илэрдэг
2022-12-05 13:42

Төрд гарсан нь ард түмний хүсэл сан�##�ыг сонсдоггүй учраас дээрх хүмүүсийн үйлдлийг зөв гэж харж бна. Тэд ч бас цагтаа ингэж л т�##�бай дээр гарч сүрийг үзүүлж бсан биз ээ. Гарсан хойноо жарг�##�ын ордонд амьдарч байгаа мэт аяглах нь хэний ч дургүйг хүргэнэ биз дээ. Зорьсон зорилгоо умартаад юм үзээгүй юмнууд б�##�ын амтанд орохоороо гарч чаддаггүй биз дээ. Одоо бол яаж луйвардах хулгайлах аргаа нарийвчлан боловсруулж суугаа байлгүй...Эх орны баялгаар хууль бусаар хөлжсөн хүмүүсээ л ш�##�гаж шударга шийдвэр гаргах нь зөв байх.

Зочин
Зочин
2022-12-05 13:57

Доржханд бол МАНгаа өмөөрөөд төрийн 3 оролцоогүй гээд хамга�##�ж ХҮНтэйгээ нийлээд явж өгч байна даа Гадны тавиул МАН гийн туршуул ч гэж үнэн бололтой

Зочин
Зочин
2022-12-05 13:57

Хоёр гишүүндээ ард түмэнтэйгээ дандаа нэг т�##� байдагт баярл�##�аа. Царай харах юм бол манай хоёр царай муутай л даа гэхдээ сэтгэл сайтай шүү.

Зочин
Зочин
2022-12-05 13:57

Босоо Ганбаа бол хуулийн хэмжээнд УИХ гишүүний үүргээ гүйцэтгэж бна. Бусад нь шантааж бизээ

Зочин
Зочин
2022-12-05 13:57

хоёр гишүүн үнэн үг хэллээ баяр хүргэе

Зочин
Зочин
2022-12-05 13:58

Dirjhandad itgeltgui ayultai sharvaach itgej bolohgui hun alivaa yumnii arduur hor hiideg hun

Зочин
Зочин
2022-12-05 13:58

Босоо Ганбааг дэмжинэ.

gunaa
gunaa
2022-12-05 16:30

ganbaa tiim unen ym yrij bgaa bol , nuursnii hulgaid holbogdson Udaanjargal bil uu? tuuniig hen gadgshaa orguulav? uuniig ta lav sn medej bgaa shuu! hen be?!

Зочин
Зочин
2022-12-05 19:23

сохор нохой дүүвээнээр, соотон х�##�тар чимээнээр

Зочин
Зочин
2022-12-06 08:59

Dorjhandiig Han-uulaas garahad ymar ih demjivde. Pop-n haan tsaashaa, nugooh n ugaasaa pop diva

Холбоотой мэдээ

Back to top button