Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо, ОХУ-ын сөргөлдөөн газрын тосны үнийг хөөрөгдөж болзошгүй

Европын улсууд ОХУ-аас далайн тээврээр газрын тос авахаа өнөөдрөөс эхлэн бүрмөсөн зогсоолоо. “Их долоо”-гийн бүлэг, Австралиас дэмжигдсэн, ОХУ-аас импортлох газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох шийдвэр нэгэн зэрэг хэрэгжиж байна.

Энэ шийдвэр хэрэгжсэнээр ОХУ газрын тосоо зах зээлийн үнээс дор хаяж 5 хувиар бага үнээр зарах хэрэгтэй болсон юм. Гэвч ОХУ “Үнийн дээд хязгаарыг мөрдсөн улсуудад нийлүүлэлт хийхгүй, дээр нь нэмээд олборлолтоо багасгана” гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн. Энэ нь ОХУ нийлүүлэлт тал дээр хомсдол үүсгэж, үнэ өсгөх замаар алдагдсан боломжоо нөхөх гэж байж магадгүй гэсэн хардлага үүсгээд байна.

Хэрвээ ОХУ үнэхээр нийлүүлэлтээ огцом багасгавал баррель газрын тосны үнэ 100 ам.доллараас дээш гарах ч магадлалтай гэж таамаглах шинжээчид байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button