Хуулийн заалт: Төрийн ордонд зөвшөөрөлгүй нэвтэрвэл 50,000-500,000 төгрөгөөр торгоно

Төв талбай дахь иргэдийн жагсаал хурцадмал байдалд шилжээд байна.
Энэ үеэр зарим иргэд цагдаа нарын хамгаалалтыг дайрч, Төрийн ордны шат руу өгссөн юм. Нөхцөл байдалд буй эх сурвалжууд тэднийг ордон руу нэвтэрсэн хэмээж буй.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар, Төрийн ордныг төрийн тусгай хамгаалалтад авдаг. Хэрэв ийш хамгаалалт зөрчин, зөвшөөрөлгүй нэвтэрвэл Зөрчлийн тухай хуульд зааснаар 50 мянгаас 500 мянга хүртэлх төгрөгөөр торгох заалттай.
Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг зөрчвөл Зөрчийн хуулиар хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Харин Зөрчлийн хуулийн 15.15 дугаар зүйл, "Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль зөрчих" хэсэгт:
1.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар хориглосон журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Магадгүй ингэж орохыг л хүлээж байсан байгаадааа өөрсдөөсөө ш�##�тга�##�сан �##�даа гаргамааргүй байгаа юм
Манайхан хэн нэгнээ гэмтээсэн турхилт битгий хийгээрэй
Эрхэм ЕС та ч цагтаа ингээд л дайраад Миеэгийн хүүгийн өрөө рүү орж байсныы сана, одоо ард иргэд орвол торгоно ккк, ийм ш дээ МАН-ын шинэ үеийн з�##�уу ЛИДЕРҮҮД гээд байгаа та хэд ах нартайгаа яг адилхаан.
Олон хүмүүсийн дунд 76 гийн хөл гар болсон эвгүй гарууд байгаа шүү болгоомжтой байгаарай
Solior ard tumen oroh erhtei
Хаха наад хулгайч луйварчдын оромж болсон нүх рүү орвол хийморь унах байлгүй