НИЙГЭМНийгэм мэдээ

Өнгө мөнгө, шуналын хорыг үл тэвчигч залуусын үе айсуй

Монгол Улсын хил гаалиар олон сая тонн нүүрс бүртгэлгүй гаргасан, “Нүүрсний хулгай” гэх нэршил аваад буй хэргийн эздийг илчлэхийг шаардсан иргэдийн жагсаал хоёр өдөр өрнөлөө. Жагсаалыг хоёр өдөр ажиглахад ерөнхийдөө баян ядуу, анги давхаргын тэмцэл гэхээсээ илүү үе хоорондын тэмцэл, шинэ залуу үеийнхэн өөрсдийн зарчим үзэл бодлоо төр засгийн бодлогод шингээх хүсэл эрмэлзэлэл байна гэж харагдав. Харин нэгтгэн дүгнэхийн тулд ганц энэ удаагийн жагсаал хангалтгүй.  

-Залуус тэвчээртэй, соёлтой-

Жагсаалд оролцогсдын ихэнх нь 20 орчим насны залуус байсан. Тэдэнд улс орны битгий хэл өөрсдийнхөө амьдралыг урьдчилж харах мэдлэг туршлага бүрдэж амжаагүй нь хэнд ч тодорхой. Гэхдээ шударга ёс, үнэнч байдал, ёс суртахууны асар өндөр босго байгааг олж хараад баярлалаа. Өмнөх үеийнхэнд байхгүй онцгой чанар. Үнэндээ улс орныг одоо байгаагаас нь дээрдүүлэхэд онцгой мэдлэгээс илүү ёс суртахуун, шударга ёсны мэдрэмж илүү чухал болоод байна. Залуус үүнийг мэдэрчээ.

Бид энэ бүхэнтэй эвлэрээд 30 жил явчихсан. Харин тэд тэмцэж байна, үзэл бодлоо илэрхийлж байна. Эсэргүүцлээ илэрхийлэх арга нь ч хүлээцтэй, тайван. Өдөөн хатгагчдын турхиралтад автахгүй байна.Ордны хашаа эвдсэнийг энд тооцохгүй. Тэд эхлээд “Ажлаа хий” гэж жагссан. Одоо жилийн дараа үр дүн нэхэж байна. Засгийн газар 100 хоногт үр дүн гаргаж, танилцуулга хийж болдог байхад нэг жил гэдэг үр дүн гаргах хангалттай хугацаа мөн.

“Индиго хүүхэд дэлхийг аварна" гэсэн үгсийг дуулаагүй хүн ховор биз. "Дэлхийг аварна" гэж эртний мэргэдийн зөгнөсөн эдгээр хүүхдүүд 80-аад оноос эхлэн төрж, жил ирэх бүр олширсоор байгаа гэдэг. Гэхдээ, ийм хүүхэд өмнөх үеэсээ онцгой гоц ухаантай болж, урьд хожид үзэгдэж дуулдаагүй шинэ техник, технологи зохион бүтээж дэлхийг аварна гэж мэргэд зөгнөөгүй. Харин атгаг санаа, шунал тачаалаас ангид, ёс суртахууны цэвэр ариун байдал, шударга ёсны кодтой учраас тийм хүүхдүүд олонхи болоод ирэхийн цагт дэлхий аврагдана гэсэн санааг хэлсэн байдаг.

Монголд одоо яг тэр хугарлын цэг нь ирж, баримталдаг зарчим, өөрсдийн кодоо төрөөс нэхэж байна. Энэ шинэ үеийнхний сонголт парламентад тусгалаа олохын цагт төр одоо байгаагасаа цэвэршин тунгалагших нь гарцаагүй гэсэн итгэл өчигдрийн, өөрсдөө тарсан жагсаалаас олж харлаа.   

 Иргэд юуны төлөө гарч ирэв

Жагсагчдын дунд хөгшин хөвөө, нас хэвийсэн, ид дунд насныхан бас байсан. Ард түмний нэг хэсэг. Ард түмэн бүгд улс орныг удирдан засах ухаан, эдийн засгийн олон хувьсагчтай загварын учирыг олж чадахгүй ч “Улсаасаа илүү баяжих хүсэл”-ийг бол сайн ойлгож, буруутган жигшиж байна. Ойлгохгүй байна. Гэхдээ хатуухан хэлэхэд, энэ их шуналтнуудыг төрүүлсэн гол шалтгаан нь тэд өөрсдөө юм. Сонгуулиар саналаа худалддаг увайгүй байдлыг нь мэддэг учраас л хулгайч нар хүн бүрт 125 сая төгрөг ногдохоор биш юм гэхэд сонгуулийн насны хоёр сая гаруй иргэний талаас илүүд нь сая төгрөг ногдохоор мөнгийг дөрвөн жилийн дотор олохоор үхэлдэж буй.

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн хэлсэн нэг үг бий. “Хүн шуналтай байж болно, гэхдээ бирд болж болохгүй шүү дээ” гэж. Үнэндээ одоохондоо нэрс нь хараахан ил зарлагдаагүй /зарим нэг гол хулгайчийн нэр одоо болтол огт дурсагдахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Д.Амарбаясгал, С.Ганбаатарын өчигдрийн мэдэгдэлд ч байгаагүй/ энэ хулгайчуудын  бусармаг үйлдлийн эх сурвалж нь сонгууль юм. Харин хамгийн аюултай нь, ийм шалтгаанаар хулгай хийж байгаа эьгээдүүд ард түмнийг хэзээ ч бодохгүй. Амьдралыг нь сайжруулхгүй, баяжуулахгүй. Эс тэгвээс сонгууль авч чадахгүй.

Одоо эрх барьж байгаа нам ч энд хамаатай. Нүүрсний хулгайч нар, гардаж хулгайлаагүй юм гэхэд авч ашигласан хүмүүс байж л байгаа. Дургүйцсэн хэсэг ч байна. Эрх баригч нам дотор бас үеийн тэмцэл өрнөж, хулгайч нарыг илчилнэ, илчлүүлэхгүй гэсэн тэмцэл өрнөж байна. Удахгүй хулгайч нарын нэрс ил болно, цаг хугацааны асуудал. Засгийн газар үнэхээр нүүрсний хулгайг илчлэх гэж байгаа бол ард нь том хүч байгааг энэ жагсаалаас мэдэж авсан байх.

Харин залуусын фокуслах гол цэг нь 2024 оны сонгууль гэж бодож байна.

-Хувьсгалыг сонгуулиар л хийх ёстой-   

Өнөөдөр Улаанбаатар хотод залуус цуглаад цагийг зөв боловсон өнгөрөөчих газар алга. Хос залуус хамтдаа суугаад ярилцчих цэцэрлэг ч байхгүйтэй адил. Энэ бүхэн шуудхан хэлэхэд залуучууд, ирээдүй хойч үе маань сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөөгүйн гай. Залуус санал өгч, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах хүнийг бодлого боловсруулах түвшинд гаргаж ирээгүй учраас ирээдүйгээ ийнхүү хохироожээ. Нөгөө талаар, залуус сонгуульд ач холбогдол өгч оролцдоггүй учраас улс төрийн намууд тэдний төлөө санаа тавьж ажил хийх шаардлагагүй байсан хэрэг. Тэтгэвэр нэмээд, халамж нэмээд энэ айдал одоо ч ажиглагддаг. Тэгэхээр, нэг талаараа бол одоо хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаадаа залуус өөрсдөдөө л гомдох хэрэгтэй болж байна. Гэхдээ энэ байдлыг өөрчлөх боломж мэдээж бий. Тэр нь гагцхүү сонгууль байх учиртай.

Монгол Улсын хүн амын дөч шахам хувь нь 0-18 насны хүүхдүүд,бас 40 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байдаг. Үлдсэн 20 орчим хувь нь ахмадууд.

Сонгуулийн насны иргэд хүн амын 60 хувийг /2 сая орчим/ эзэлдэг. Тэдний 40 хувь 700.000 гаруйг нь  ахмадууд бүрдүүлдэг байх нь. Өнгөрсөн хоёр сонгуульд /2016, 2020/ ирц 62, 73  хувьтай гарсан гэхээр залуусын 20 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцжээ. Үлдсэн 80 хувийнх нь санал одоогийн төрийг байгуулахад тусгалаа олоогүй гэсэн үг.

Хэрвээ залуус сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгсөн бол байдал өөр байх байсан. Учир нь дээр хэлсэнчлэн, тэдний шалгуур, шаардлага өөр шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 08:33

Zaluusaa bayarlalaa ta nar niigmiig uurchilnu

Зочин
Зочин
2022-12-06 08:41

АПУ компани эзэнтээ заслууст нэг нэг шил архи өгчих тэгвэл маргааш хэн ч ирэхгүй ингээд наад жагса##ыг зогсоох ганц арга хөөрхий з##уус архны мөнгө нэхээд байгаа болотой

Зочин
Зочин
2022-12-06 09:16

одоо 30тай 30гарсан з##уучууд баялагын хулгай дээрэм үе үеэрээ өчнөөн олон жил болсон энэ үеүдэд хүүхдүүд байсан гэтэл тэр үеийн ээж аав өвөө эмээ МАН АН нам ярьж мөнгө авч намын т##цаж амьдрсан он жилүүд одоо эх орон газар шороо байг##ын баялаг хулгайчдын ургын модонд ургаад одоо з##уучууд нь ялзарсан ургын модыг та####х цаг нь болж Монголд шударга үнэн байх цаг нь болсон

Иргэн
Иргэн
2022-12-06 09:18

З##уу####а, з##уу үедээ баярл##аа. Та нарын үе үнэхээр ирж явна. та нарын жагса##ыг ...мөнгө авсан, ЭТТ компани зохион байгуулсан, ....гацуур шатаасан з##уу хар тамхи хэрэглэсэн гэх зэрэг нь ердөө арчаагүй энэ төрийн удирдлагын аргаа барсан ш##таг. Тэдэнд ингэхээс өөр арга байхгүй, хуучин КГБ, ДЯЯ-ны сургууль төгссөн Төр. Цагдаа, хууль хүчний удирдлагын дад## болсон хуучин арга, тактик. Үүнд бүү эмзэглэ. Урьд өмнө болсон , Оюунэрдэнэ нарын зохион байгуулж байсан жагса##аас ч та нарын жагса## цэвэр, шудрага байлаа. Баярл##аа. Жагса##д оролцсон з##уучуудын өгч байгаа ярилцлага, хэлж байгаа үгийг сонсоод үнэхээр баярл##аа. Уг нь тийм үгийг УИХ-ын индэр дээрээс сонсож байв## сайхансан. ТИЙМЭЭ ЗАЛУУЧУУД ӨНӨӨДРИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭРЭЭ МӨРӨӨДЛӨӨ ХУДАЛДАХГҮЙ.

Зочин
Зочин
2022-12-06 09:18

Дүү минь сайхан хэллээ.

Зочин
Зочин
2022-12-06 09:19

Үнэн сайхан хэллээээ

Зочин
Зочин
2022-12-06 09:20

Zuv.Zaluus#aa Amjilt.

Зочин
Зочин
2022-12-06 09:36

З##уус үнэхээр сайхан байлаа энэ эрч хүчээрээ байгаарай

Уншигч
Уншигч
2022-12-06 09:43

Баярл##аа. Сайхан нийтлэл уншчихлаа.

Зочин
Зочин
2022-12-06 10:12

Наад з##уучуудын ихэнх нь урсг##аар ирсэн.Мэдэж байгаа ч юм ##га.Дэмий тэнэхээр хтчээлээ хий.Монгол улсад эрдэм боловсролтой ,ухамсартай з##уучууд хэрэгтэй!!!!!

Зочин
Зочин
2022-12-06 12:02

З##уус ирээдүйгээ хулгайч СүБатболд, Элбэгдоржийн гараас с##гах тэмцлийн зөвхөн оршил хэсэг нь энэ боллоо. Дараагийн удаа хонгилын шүүх прокурортой нь баривчлах нь тодорхой бна.Тэднийг орон нутгийн иргэд сонгодог байв## зохистой.Энэ бол зүгээр л сануулга боллоо.Дараа нь эргэлт болж бүгд шоронд орно.Тэр үед энэ цагдаа нар яах бол гэдгээ бодох хэрэгтэй.

зочмн9зочимаа
зочмн9зочимаа
2022-12-06 20:30

Монголчууд мартамхай Маны иргэдэд олгох ёстой ЖДҮ ийн олон зуун тэрбумын ард УИХын Маны 30 гишүүдийн асууд## ХХБанкны уихЫн гишүүдийн хэрэг Капит## банкны хэрэг ХӨБанкны хэрэг бас л чимээгүй болсон ард түмнээ дэндүү дорд улных гэж нэрлэж бгаа Мөн огцор УИХ ТАР

Холбоотой мэдээ

Back to top button