Гадаад мэдээДЭЛХИЙ

Запорожийн АЦС-д осол гарахад ойрхон болжээ

Украины арми лолн нутгийн цагаар өнөө өглөөний 07.00 цагаас эхлэн ОХУ-ын хяналтад буй Запорожийн АЦС руу буудах болжээ. Мужийн захирагч Владимир Рогов энэ талаар мэдэгдсэнийг хэвлэлүүд мэдээлж байна.

“Энергодар хотынхон өнөө өглөө буун дуунаар сэрцгээлээ. Сумны тусгалд Запорожийн АЦС-ын үйлдвэрлэлийн бүс орсон байгаа. Хохирлын талаар урьдчилж хэлэх боломжгүй” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.

Запорожийн АЦС нь хүчин чадлаараа Европтоо хамгийн томын нэгд тооцогддог. Украинчууд ОХУ-ыг “Станцыг эзэлж авснаасаа хойш Украин руу пуужин харвах бааз болгож ашиглаж байна” хэмээн буруутгаж байгаа. Харин ОХУ-ын тал "Станцад ямар ч эрсдэл учраагүй, Украинчууд станцын осол багатай хэсгийг пуужингаар харваж, дайралт хийж байгаа“ гэж тайлбарлаж байгаа билээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-12-07 09:37

Энэ бол тоглоом тоотой нь дээр гэдэг л болохвий. Атомын цахилгаан станц байлдааны бай болж байгаа нь дэлхийг хамарсан үхэл сүйрэлийг зөгнөсөн аймшигт дайн дэгэдэхийн өмнөх дохио.

Зочин
Зочин
2022-12-07 10:04

УКРНАЦИСТУУД гай тарих нь дээ.ОУАЭХБ аас хэн АЦС руу буудна түүнтэй хатуу хариуцлага тооцно гэсэн дээ.

Холбоотой мэдээ

Back to top button