Н.Энхбаяр: Таван толгойн ордыг би хөөцөлдөж төрд авсан, гэтэл захиран зарцуулах эрхийг нь будилуулсаар ийм болгочихлоо

Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр дараах агуулгыг яриандаа хөндсөн юм.
Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргасан гэж би сонсоогүй, тийм санал гараагүй байх. Тогтолцоог бол харин хийгээсэй гэж бодож байна. Ард түмэн төвтэй нийгмийн харилцаа руу шилжиж, эрхзүйн чадамжтай засгийн газар байгуулаасай, парламентийг хоёр танхимтай болгох нь зүйтэй. Хамгийн хүчтэй төрийн институт бол парламент. Хянаж чадахааргүй хүчирхэг. Тийм учраас хоёр танхимтай байж хянадаг, хариуцлага хүлээдэг тогтолцоо байдаг. Тэгээд гарсан хууль нь үр дүнд хүрдэг тогтолцоо руу шилжээсэй.
Би ерөнхийлөгч байхдаа Таван толгойн нүүрсний ордыг ард түмний өмч байх ёстой гээд хөөцөлдөж яваад төрд авсан. Гэвч цааш нь төрийн өмч, нийтийн өмч гэж будилуулаад ойлгомжгүй болгоод захиран зарцуулах асуудал нь эмх замбараагүй болсон. Ерөнхий сайд бууж, өгөхгүй гэсэнд баярлаж байна. Сая хальт уулзаад, зөв гэдгийг хэллээ.
Байгалийн баялагийг ард түмний өмч болгох хэрэгтэй. АНУ-ын Аляска муж 2022 онд иргэн бүр байгалийн баялагийн ногдол ашиг гэж 3300 доллар авсан, ийм л тогтолцоо руу орох ёстой. Ерөнхий сайд их холыг харсан байна. Монголын баялаг хэний ч оролцоогүй бий болсон. Нар, салхины оролцоотой байгалийн бүтээгдэхүүн, хувь хүн оролцоогүй ийм баялаг ард түмний өмч гэсэн тогтолцоог үндсэн хуульд оруулж өгөх ёстой.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
chi dut muu ats
авилг## , луйварын заг##майлсан эцэг гуай та одоо ######аа,,, гэгээн цагаан тагтаа болж дэвэхгүй шүү. бүх л муу муухай өөрөөс чинь улбаатай . д##д ор
Бурхан минь ямар их харагддаг болчихвоо яанааа
МИНИЙ АХЫГ ХААН БАЙХАД МЭНГЭТ НЯМДОРЖ ТЭРГҮҮТЭЙ БАГИ АВАРГА СҮҮЛТЭЙ ПЯЛДАГЧИД БӨГСИЙГ НЬ ДОЛООЖ АЛХСАН ГАЗРААС НЬ АДИС АВЧ БАЙСАН ШӨ. АХЫГ МИНЬ ХААНААС ХОРГИО БОЛОХОД БҮГД НҮҮРЭЭ БУРУУЛЖ ХОРЬ АЛ БУУД АМЬД ҮЛДЭЭВЭЛ БҮГДЭЭРЭЭ ГОШНОГО РУУГАА ХУТГА ЧААЛГАНА ГЭЭД САНДАРЦГААСАН. ГЭХДЭЭ АХ МИНЬ ДАВААД ГАРААД ИРСЭН ХАРИН Ч ЭНЭ НАМЫГ НАМ АТГАЖ ХАРЦААРАА УДИРДАЖ БАЙСАН МИНИЙ АХЫГ ХАНИАХАД НЯМДОРЖ ӨМДӨНДӨӨ ТАВЬДАГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ АХАА ЭРГЭЭД ЭНЭ УЛС ТӨРДӨӨ ИРАА ТАНЫГАА СОНГОЁОО АГАА
Ухаантай хүн зөв ярьж байна шүү
Үнэн.
unen , unen
Үнэн үнэн
Нам дамжиж эрвээхэйг шиг нисэж явсаар яг авилгачдын нам а##зны торонд орчихлоо. Намаа цэвэрлэгч