Нийгэм ярилцлага

Дуучин Б.Баярдулам: Эх орон минь сайхан ч, харийн нутагт амьдрал илүү байна

“Хилчний вальс”, “Хайраа шивнээрэй” зэрэг уран бүтээлээрээ танигдсан дуучин, МУСТА Батбаатарын Баярдуламтай уншигч таныг уулзуулж байна. Дуучин маань сүүлийн долоон жил ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд Монголд богино хугацаагаар ирээд байх үед нь уулзаж ярилцсан юм.

-Ярилцлагынхаа эхэнд та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Хүмүүс таныг уран бүтээлч, дуучин гэж мэдэх ч хувь хүн талаас нь төдий сайн мэдэхгүй шүү дээ. Уран бүтээлээ завсарлаад бас багагүй хугацаа өнгөрсөн байна?

-Намайг Батбаатарын Баярдулам гэдэг. Аав маань Өмнөговь аймгийнх. Би өөрөө Улаанбаатар хотод төрсөн. Айлын ганц хүүхэд. 

-Таныг бүр багаасаа дуулдаг байсан гэж мэднэ. Урлагийн хүн болох, дуулахад тань юу нөлөөлсөн бэ?

-Гэр бүл, гэр бүлийн орчин хамгийн ихээр нөлөөлсөн. Манайх удам дамжсан дамжсан урлагийн гэр бүл. Аав маань Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын морин хуурч Батбаатар гэж хүн байлаа. Сүүлд Завханы Хөгжим бүжиг, Тувагийн мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Ээж бас Армены Консерваторийн хилийн ангийг төгссөн, мэргэжлийн хөгжимчин хүн. Улсын филармонид хөгжимчин байсан. Эмээ маань дуурийн театрт хийл хөгжимчнөөр ажилладаг байв. Тэгэхээр урлагийн гэр бүлд төрж өссөн маань ерөнхийдөө урлагт дуртай болох, дуучин болоход нөлөөлсөн байх.

-Өөрийгөө дуулах авьяастай юм байна гэдгээ хэдийнээс анх мэдэрсэн бэ?

-Би бүр жаахан байхаасаа л урлагийн мэдрэмжтэй, дуулах дуртай хүүхэд байсан. Багадаа байнга аав, ээжийнхээ ажил руу дагаж явна. Нэг бол Улсын филармони дээр, нэг бол Бүх цэргийн дуу бүжгийн чуулга дээр байж байдаг. “Баянмонгол”, “Соёл эрдэнэ” чуулга, Симфони найрал хөгжим зэрэг байгууллага тэр үед нэг байранд хамт байрладаг байсан болохоор ерөнхийдөө миний нэг өдөр хөгжим дунд л өнгөрч байгаа юм. Энэ бас нөлөөлсөн байх л даа.

-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?

-10 жилд сурч байхад манай сургуулийн дээд ангийн ах, эгч нар их авьяаслаг, гитар, мандолиноор хөгжимдөж, дуулдаг байсан. Өөрсдөө хөгжимдөж дуулахаас гадна доод ангийн бид нарыг гололгүй хөгжим тоглохыг зааж өгч, хамт дуулдаг байсан нь урлагийн замд ороход хамгийн ихээр нөлөөлсөн гэж боддог. Энэ яриад байгаа дээд ангийн ах, эгч нарын маань дотор МУГТ Хүрэлбаатар, МУГЖ Б.Амаржаргал нар байлаа. “Аялгуу” гэж хамтлаг байсан. Сүүлд сургуулиа төгсөөд “Цагаан шөнө” хамтлагийг байгуулж, Монголын урлагт өөрсдийн зам мөрөө үлдээсэн мундаг хүмүүс.

-Таны хоолой их нарийхэн хэрнээ намуун уянгатай сонсогдог?

-Би өөрийгөө дуучин болно гэж нэг их бодоогүй. Би өөрөө санадаггүй, гэхдээ намайг жаахан байхдаа их бүдүүн хоолойтой охин байсан гэж ярьдаг юм. Тэгсэн ч гэсэн өрөөнийхөө хаалгыг хаачихаад хоолойгоо шахаад л дуулаад байдаг байсан гэж. Тэгээд тийм бүдүүн хоолойтой охин нарийхан дуугарах гэхээр ямар олиг байх вэ. Огтын дуулж чадахгүй биш дуулна. Гэхдээ тийм сайн биш, гоё дуулдаг хүүхдийн тоонд орохгүй.

Ингэж явсаар байгаад 16, 17 нас хүрээд хоолой тогтож эхэлсэн хэрэг биз, ганц нэг шалгаруулалтад орж амжилт гаргаж эхэлсэн юм. Манай холбооноос жил бүр Дэлхийн цагаан таягтны өдрөөр /Х.15/ урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Тэр уралдаанд жил бүр орж, I, II байранд ороод ер нь өөртөө итгэл орж, дуучин больё гэж шийдсэн.

-Анхны тань уран бүтээлийн тань ямар дуу байсан бэ?

-Эхлээд “Зулзаган цагаан хус”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” гэх мэт 60-70-аад оны дуунуудыг дуулсан. Тэгэхэд 60, 70-аад оны дуунуудыг хүмүүс дуулах нь багасчихсан байсан л даа. Тэгээд дараа нь өөрийн гэсэн уран бүтээлтэй болж эхэлсэн.

-Ч.Төгсбаярын “Хайраа шивнээрэй”-гээс эхлээд үү? 

-Тийм. Архангай аймгийн хөгжмийн зохиолч Ч.Төгсбаярын хоёр дууг дуулж, клип хийлгэсэн байдаг. Түүний эхнийх нь “Хайраа шивнээрэй” гэдэг дуу юм.

Сая ирээд хуучин дуунуудаа шинэчилж бичүүлсэн. Ганц нэр уран бүтээлээ сэргээж дуулах, бичүүлэх бодол байдаг. Гэхдээ хуучных шигээ учир зүггүй урлагаар яваад байна ч гэж юу байх вэ.

-Та Герман руу яагаад явж амьдрах болсон юм бэ?

-Ээж маань Германд амьдардаг байсан юм. Нүд маань хараагүй ч гэсэн жаахан гэгээ байдаг байлаа. Гэтэл нүдний болор цайж, тэр гэгээ нь хүртэл хаагдчихсан болохоор эхлээд эмчилгээ хийлгэх гэж явсан. Мэдээж би хараа орохгүй. Гэхдээ байсан жаахан гэгээгээ буцаагаад оруулах найдлага өвөртөлж явсан. Тэр цагаас хойш Германд амьдарч байна.

-Монголдоо ирье гэж боддог уу?

-Ерөнхийдөө ирэн очин байдаг.  Өнөөдөр Монгол Улс маань ямар байгаа билээ, чи мэднэ. Хэрвээ сайн, сайхан бол хэн ч төрсөн нутгаа орхиод харьд амьдаръя гэж бодохгүй. Эх орон минь хэдий сайхан ч харийн нутагт илүү амьдрал байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-07 09:39

Үнэхээр харамс##тай байгаа юм шүү

Зочин
Зочин
2022-12-07 09:40

Энэ сайхан эх орондоо эзэн шиг эзэн нь болж хамтдаа хөгжүүлж эх орондоо амьдрахсан тэгэхийн тулд энэ хээл хахуул бохир юмнуудыг арилгах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-07 09:41

GASHUUUN BOLOWCH SHUDRAGA UNENIIG HELJEEEE

Зочин
Зочин
2022-12-07 09:42

Баяраадаа ,аз жарг## эрүүл энхийг ерөөе, маш гоё дуулж бнаа,уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Зочин
Зочин
2022-12-07 09:43

БОХИР БҮХЭН ИЛЧЛЭГДЭЖ НЭГ Л ӨДӨР ЗАЛУУС ЭХ ОРОНЛУУГАА ТӨВЛӨРЧ АМЬДРАХ ЦАГ ХУРДАН ИРЭХ БОЛТУГАЙ

Зочин
Зочин
2022-12-07 09:51

Үнэн2

Зочин
Зочин
2022-12-07 10:12

Таньп эрүүл энхийг хүсий

Зочин
Зочин
2022-12-07 10:20

Tiim shvvv

Зочин
Зочин
2022-12-07 21:16

Ийм дуучинмонгол бхгүй. Бөмбөгөр дээр дуулдаг бсиын юмуу

Zarim
Zarim
2022-12-08 01:21
Reply to  Зочин

Zuv ch bichij chadahgui baij huniig yu genee iim erguunuud durgui bol z##lchih

Zochin
Zochin
2022-12-08 01:19
Reply to  Зочин

Hutsaad baigaach novsh Mini aav eej ni urlagiin humuus gej bn unsh bas zuv bich

Зочин
Зочин
2022-12-07 23:01
Reply to  Зочин

чи л мэддэггүй байхгүй юу. хошного минь

Зочин
Зочин
2022-12-08 08:36

Угаасаа урлагт карергүй болхоороо л гадөадад ажиллаж бгаа. Монголдоо буруу өгсөнөөс замнасан замыхаа эцэст хүрээгүйгээ хүлээн зөвшөөр. Караокед иймэрхүү дуулдаг бүсгүйчүүд олон бна

Зочин
Зочин
2022-12-09 01:38

Хөгжим бүжгийн сургуулийн дуулаачийн анги төгсөөд олон жил дуулсан СТА болоод Герман явсан авьяаслаг бүсгүй дээ

Зочин
Зочин
2022-12-09 01:42

Авьяаслаг дүүгийнхээ гэр бүлд эрүүл энх аз жарг##ыг хүсье Амука Жавхаа 2тоо АМЖИЛТ

Зочин
Зочин
2022-12-09 05:05

Ийм дуучин сонсоо ч үгүй хараа ч үгүй юм байна урвагчид ирж худлаа хуцаж байхаар тэр чигтээ ######...

Холбоотой мэдээ

Back to top button