Хаитичууд өлсгөлөнд нэрвэгджээ

Хаити улсад 4.7 сая хүн өлсгөлөнд нэрвгдээд байгаа талаар ВВС мэдээллээ.
Тус улс 2011 онд хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохиролтой газар хөдлөлийн гамшигт өртөж, эдийн засаг нь сүйрсэн билээ. Түүнээс хойших 10 жилд улс орны байдал сэргэсэн гэхээсээ илүү дорджээ. Гамшгийн дараа дэлхийн олон улс орнууд их хэмжээний мөнгөн тусламж өгөхөөр амалсан ч ихэнх нь өгөөгүй аж. Гэхдээ гадаад өрийг нь бараг л бүрэн тэглэсэн учир уг нь хаитичуудад бүхнийг эхнээс нь эхлэх боломж бий болсон.
Гэвч улстөрчид нь энэ боломжийг ашиглах нь байтугай гамшгийн шокноосоо одоо ч гараагүй гэхэд болохоор байна. Улс орноо хөгжүүлнэ хэмээн амалж гарч ирсэн улстөрчид нь тусламжийн мөнгийг идэж уун, авлигтай тэмцэх хууль батлахад хүргэсэн. Боловсролын салбар орхигдож, эрчим хүчний хангамжаар бүс нутагтаа хамгийн сүүлийн байр эзлэх болсон байна.
Гадны донор орнуудаас орж ирдэг мөнгөн тусламж 2010 онд ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан бол өнгөрсөн жил 7 хувьтай тэнцжээ. Өөрөөр хэлбэл, гадныхан мөнгө өгөхөө больж байна. Тиймээс “Эдийн засгаа хөгжүүлэх, сүүлийн хэдэн жил тасалдсан төр-иргэний харилцааг сэргээх, өнгөрсөн жил батлагдсан авлига хээл хахуультай тэмцэх хуулийг чанд ммөрдүүлэх нь шинээр байгуулагдсан парламент, Ерөнхийлөгчийн гол үүрэг байх болно” гэж Хайтид тун нөлөөтэй болоод буй Дэлхийн банк мэдэгдэж байна.Сонгуулийн эхний шатны санал хураалт өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр болсон. Нэр дэвшигчдийн хэн нэг нь сонгогчдын 50-иас илүү хувийн санал авч чадахгүй бол хоёрдугаар шатны санал хураалтыг ирэх арванхоёрдугаар сард явуулахаар тогтжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.