Рублийн ханш унаж эхэлжээ

Европын холбооны тавьсан хоригтой холбоотойгоор ОХУ-ын рублийн ханш унаж эхэлжээ. Өчигдөр рублийн ам.доллартай харьцах ханш 63 болсон бол нэг евро 66 рубльтай тэнцэж байна. Ханшийн уналт цаашид ч үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.
ОХУ харин энэ мэдээллийг үгүйсгэж, үнийн дээд хязгаар тавигдсанаас хойш сар хагасын хугацаанд шилжилтийн үе тохионо, түүнээс хойш ОХУ-ын эдийн засагт ямар ч муу нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдэж байгаа юм. Мөн нэгдүгээр сарын 19 хүртэл ачигдах газрын тос дээд хязгаарт хамаарахгүй тул ханшийн уналт бодитой биш гэж байна.
Тус улс барууны орнуудын тавьсан энэ удаагийн хоригийг олборлолтоо бууруулж, үнэ өсгөх замаар давах арга зам сонгосон талаар бид өчигдөр мэдээлсэн. Барууны орнууд мөн зүгээр байлгүй, олборлолтоо өсгөж, хэдэн жилийн өмнө хэрэгжүүлж байсан аргаа дахиж хэрэглэхийг үгүйсгэх аргагүй юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОДОО УДАХГҮЙ ШАЛ БОЛНО