Гадаад мэдээДЭЛХИЙ
Шүүхээс Д.Трампын компанийг луйврын хэрэгт буруутай гэж үзлээ

Нью-Йоркийн тангарагтны шүүх Трамп Корп. болон АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын эзэмшдэг “Trump Payroll Corp” компанийг татварын луйврын хэрэгт буруутай гэж үзлээ. CNN энэ талаар мэдээлэв.
Мэдээлэлд Д.Трампын хоёр компани хоёулаа АНУ-ын татварын албаныхныг 15 жилийн турш системтэйгээр залилан мэхэлж, татвар дутуу төлж байсан нь баримтаар батлагдсан гэж дурдсан байна.
Мөн энэ хэрэгт Д.Трамп болон түүний гэр бүлийн гишүүд ямар ч холбоогүй бөгөөд тэдэнд ямар нэгэн ял тулгаагүй болохыг онцолжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.