СПОРТ

Португалын Ерөнхийлөгч: Дасгалжуулагчдын төлөвлөгөө сайн хэрэгжлээ

“Катар 2022” ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтод Португалын шигшээ баг Швейцарийг 6:1-ээр бутниргэсэн билээ. Тоглолтын дараа тус улсын Ерөнхийлөгч Марселу до Соуза багийнхандаа баяр хүргэж, сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр “Гайхалтай тоглолт боллоо. Дасгалжуулагчдын төлөвлөгөө сайн хэрэгжсэн гэж бодож байна. Манай баг эхний үед маш сайн тоглосон. Хоёрдугаар үед ч энэ байдлаа хадгалж чадлаа. Сэлгээнээс орж ирсэн тоглогчид хэмнэлийг хадгалж, баг үргэлжлүүлэн гоолдсоор байсан. Португалын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн дурсамжтай үдшийн нэг” хэмээн багаа магтжээ.

Энэ тоглолтод Португалын шигшээ багийн дасгалжуулагчид багийн лидер Криштиану Роналдуг сэлгээнд суулгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button