СПОРТ

“Реал” 16 настай тоглогчийг 70 гаруй сая еврогоор авна

Испанийн “Реал” баг Бразилийн “Палмейрас” багаас 16 настай довтлогч Эндрикийг худалдаж авахаар болжээ. Наймааны нийт үнийн дүн 70 гаруй сая евро болсон байна. Мадридын баг “Палмейрас”-т 60 сая ам.доллар төлөхөөс гадна Испани дахь татвар, зуучийн хөлсийг төлөхөөр болсон аж.

Эндрикийн төлөө Францын ПСЖ өрсөлдсөн ч 55 сая евро санал болгоод өрсөлдөөнөөс гарчээ. Францын баг мөн “Палмейрас”-ын зүүн жигүүгрийн хамгаалагч Эстеваог авахаар 35 сая евро санал болгосон ч татгалзсан хариу авсан байна.

Эндрик “Палмейрас”-ын бүрэлдэхүүнд энэ улиралд долоон тоглолтод оролцож гурван гоол оруулаад байгаа юм.    

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button