Катар 2022СПОРТ

“Герман машин”-ы бүтэлгүйтлийн шалтгаан тодорхой болов

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Шерманы шигшээ баг “Катар 2022” ДАШТ-д амжилтгүй оролцож, хэсгээсээ шалгарч чадаагүй билээ. Тэгвэл бүтэлгүйтлийнх нь нэг шалтгаан сая тодорхой болжээ.

“Sport Bild” сонинд бичсэнээр, Ханс Фликийн баг дотроо “Бавари”-гийн ба бусад гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, дотроо хагаралтай байсан аж. Асуудал Японтой хийх хэсгийн эхний тоглолтын өмнө эхэлжээ. Тодруулбал, Мануэль Нойер, Леон Горетцка нар тоглолтын өмнө зураг авалт дээр амаа таглах, One Love бичигтэй тууз зүүхийг бусад тоглогчдодоо албадсан юм байна. Тоглогчид үүнийг нь зөвшөөрөөгүй тул зөрчил үүсжээ.

Маргаан эцсийн эцэст ятгагчдын талд шийдэгдэж, шигшээ баг амаа атгласан байдалтайгаар зургаа авахуулсныг бид мэднэ. Гэвч өрсөлдөгчдөө 1:2-оор хожигдсон билээ.

Бас Х.Флик тоглолтын дундуур Илкай Гюндоганыг Леон Горетцкагаар солиход тоглогчид мөн дургүйцэж хүлээж авсан аж. Түүнчлэн тер Штеген, Кай Хаверц нар тоглох боломж олдоогүйд тэмцээний туршид сэтгэл хангалуун бус байжээ. Никлас Зюлег муу тоглосоор байтал талбайд гаргаж байсанд бас дургүйцсэн байна.

Энэ зөрчлийг тоглолтын үр дүнд шууд нөлөөлсөн гэж батлахад хэцүү ч үгүйсгэх бас аргагүй юм.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button