Гадаад мэдээДЭЛХИЙ
АНУ-ын Сенат ОХУ-ыг Украинд геноцид үйлдсэн гэж үзлээ

АНУ-ын Сенат ОХУ-ын Украин дахь ажиллагааг геноцид буюу үндэстнээр нь аймаглан устгах ажиллагаа гэж хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргажээ. Сенатын зөвлөл өчигдөр баталсан байна.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас АНУ-д суух Элчин сайдын яамнаас энэ мэдээллийг үгүйсгэсэн байна. ЭСЯ-наас гаргасан мэдэгдэлд Сенатаас гаргасан тогтоолыг “Үндэслэлгүй” гээд Вашингтоныг “НҮБ-ын дүрэм журмаар наадаж байна” гэжээ. Мөн Украины арми Донецк, Луганскт найман жилийн турш геноцид үйлдэж байсныг сануулсан байна. Дээрх хоёр мужид одоо ч оросууд, тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүд Украины армийн цохилтын бай болж буйг мэдэгдэлд бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
кккк АНУ өөрөө Вьетнам, Ирак, Сири, Афганистан, Югослав зэрэг олон оронд жинхэнэ геноцид цэргийн гэм хэрэг үйлдчихээд Долларын цаана нуугдчихдаг .... бусад улс өөрийгөө эрх ашгаа хамга##ахаар АНУ НҮБ-ийг шахчихдаг ...монопол улс даа