Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн дулаарал дайн байлдаантай далд холбоотой

2010 оноос хойш дэлхий дээр дайн байлдаантай халуун цэгийн тоо огцом нэмэгдсэн билээ. "Арабын хавар", залгуулаад Ливи, Сири, Украин улсад иргэний дайн дэгдэхэд хүрсэн. Одоо ч үргэлжилж байна. 2010 онд бас нэг зүйл болсон нь дэлхийн бүх үеийн хамгийн халуун жил тохиосон явдал байв. Түүнээс хойш халуун жилийн дээд амжилт жил болгон шахам нэмэгдэж буй. Тэгвэл уур амьсгалын энэ өөрчлөлт дайн тулаан хийх сэдлийг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд судлан тогтоожээ.  

Олон жилийн өмнө CNA хэмээх төрийн бус байгууллагын хийсэн судалгааны ажлын үр дүн тухайн үед олон хүний анхаарлыг татаагүй юм. Харин дээр дурьдсанчлан, 2010 онд дэлхийн хамгийн халуун жил тохиож, түүнтэй зэрэгцэн “халуун цэг”-ийн тоо огцом нэмэгдэх үед л яах аргагүй сонирхол татах сэдэв болж хувирчээ.

АНУ-ын Батлан хамгаалах салбарын 11 ахмад генералын хийсэн дээрх судалгаа нь дэлхийн дулаарал болон дайн байлдааны үйл ажиллагааны хоорондын хамаарлыг тогтоох зорилготой байсан юм.

Тэд нягт нямбай судалсны эцэст “Дэлхийн цаг агаарын дулаарал нь дайн байлдаанаас шууд хамааралтай” гэсэн шуугиант дүгнэлт хийсэн байв. Судалгаанд дурьдсанаар, дайн тулаанууд олон жилийн дунджаас халуун жилд ихэвчлэн явагддаг байна. Тиймээс судалгааны ажлын тайланд “Айсуй дэлхийн дулаарал нь дайн байлдааны асар их эрсдэлийг дагуулж байна.

Энэ нь АНУ-д илүү их хамаатай. Ирэх 10 жилд үер усны гамшиг ихээр тохиолдох бөгөөд элдэв халдварт өвчин гарч хүний амьдралын хэвийн амьдрах нөхцлийг алдагдуулах болно” гэжээ. Түүнчлэн цаг агаарын өөрчлөлт улс төр, эдийн засгийн хувьд тогтворгүй бүс нутаг илүү ажиглагдах юм байна. 2007 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн А.Горын илтгэлд ч иймэрхүү санаа орсон байдаг билээ.  

CNA–гээс гадна Голландын Р.Толь, Германы С.Вагнер нарын бичсэн “Цаг агаарын өөрчлөлт. Европ тивд өрнөсөн дайн тулааны 1000 жилийн түүхтэй холбогдох нь” сэдэвчилсэн бүтээлд энэ тухай тун нарийн гаргаж өгчээ. Тэд уур амьсгал, дайн байлдаан хоорондоо хамааралгүй хэмээн батлахыг оролдсон ч бууж өгсөн байдаг. Энэ хамаарал бодитой гэдгийг маш олон эх сурвалж баталж байгаа юм.

Жишээ нь, Хятадын эрдэмтэд сүүлийн 1000 жилийн түүхийг судлаад уур амьсгал нь халуун байсан жилүүдэд дотоодын самуун ихтэй байсныг олж мэджээ. Дэлхийн уур амьсгал олон жилийн дунджаас дулаан байсан жилүүдийн графикийг харахад загалмайтны аян дайн, Монголын байлдан дагуулал, Англи, Францын хооронд өрнөсөн “100 жилийн дайн”, Орос-Туркийн дайн, Наполеоны байлдан дагуулал, Дэлхийн I, II дугаар дайны жилүүдэд температур огцом нэмэгдэж байсан нь үнэхээр хачин. 

Цаг уурчид 2010 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жилүүд тохиолж байгаа талаар мэдээлж буй. Өмнө нь илүү халуун жил байсан эсэхийг нарийн мэдэх боломжгүй ч сүүлийн дөрвөн жилд олон жилийн дунджаас 0.2 хувиар илүү халж байгаа гэсэн үзүүлэлт гарч байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button