Геополитикийн эрсдэл зэсийн үнэд саараар нөлөөлж байна

Өнгөрсөн лхагва гарагт Ази, Европ, Хойд Америкийн металлын биржүүд дээр зэсийн үнэ нэгэн унажээ. Хувь хэмжээ нь бага ч дэлхий даяар гэж хэлж болохоор хэмжээнд ажиглагдсан нь анхаарал хандуулах шалтгаан гэж metals-expert.com цахим хуудаст мэдээлсэн байна.
Мэдээлэлд бичсэнээр, дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцадсан нь хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдэд тодорхойгүй байдал үүсгэж, энэ нь ирээдүйн худалдан авалт буюу фьючерсийн үнийг унагаж байгаа аж. Лондоны металлын бирж дээр ирэх гурван сарын фьючерсийн үнэ 3460 ам.доллар руу ороод байна
“ОХУ-ын байж болзошгүй” гэж мэдээлэгдсэн пуужин Польшийн хилийг давж, нутагт нь унасан үйл явдлын дараа хөрөнгийн зах зээлд тодорхойгүй байдал үүссэн. УАЦЭ-ийн тэргүүн Йенс Столтенберг өнгөрсөн лхагва гарагт уг пуужин нь Украины Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийнх болохыг нотолж мэдэгдэл хийсэн ч зах зээлийн нөхцөл байдал сайжрахгүй байна.
Үэсийн үнэ лхагва гарагт Нью-Йоркийн “Comex” бирж дээр 1.4 хувь унаж 8272 ам.доллар, Шанхайн бирж дээр 0.3 хувиар унасан аж. Мэргэжилтнүүдийн өгүүлж байгаагаар ханш ойрын ирээдүйд өсөх магадлал бага гэнэ. Гол худалдан авагч БНХАУ-д ковид19-ийн халдвар нэмэгдэж буй нь үүнд мөн нөлөөлөх гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.