Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи 2025 оноос цахилгаан машинд татвар ногдуулна

Их Британийн эрх баригчид цахилгаан автомашинд 2025 оны дөрөвдүгээр сараас татвар авч эхлэхээр болжээ. Шинэ Сангийн сайд Жереми Хантын боловсруулсан Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөнд энэхүү шийдвэрийг багтаасан байна.

Их Британи улс 100 хувь цахилгаан автомашиныг татвараас бүрэн чөлөөлдөг бөгөөд шилжилтийг хурдасгахын тулд ингэдэг юм. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, улсын төсөв долоон тэрбум паундын алдагдалтай гарч буй тул авдаггүй байснаа авч, түр зогсоосноо ч сэргээж буй аж.

RAC байгууллагын мэдээлснээр, Их Британийн зах зээлд 2010 оноос хойш 500 000 гаруй цахилгаан автомашин нийлүүлэгджээ.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button