Гадаад мэдээДЭЛХИЙ
ОХУ Бриттни Грайнерыг Виктор Бутаар солилоо

ОХУ, АНУ ялтан солилцох ажиллагааг өнгөрсөн шөнө зохион байгуулжээ. Ажиллагааны хүрээнд сагсанбөмбөгч Бритни Грайнер суллагдаж, АНУ руу ниссэн бол зэвсгийн наймааны хэргээр АНУ-д ял эдэлж байсан Виктор Бут суллагдаж, ОХУ-ыг зорьжээ.
Ерөнхийлөгч Жо Байден “Бриттни Грайнер аюулгүй байдалд байгаа бөгөөд Арабын нэгдсэн Эмиратаас АНУ руу нисэж яваа” гэж мэдэгдсэн байна.
Солилцоо Абу Дабигийн нисэх онгоцны буудал дээр явагдсан. Москва, Вашингтоноос тусгайлан ирүүлсэн хувийн онгоцнууд зэрэгцэж зогсож байгаад хийжээ.
Солилцоо амжилттай болоход Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед бин Салман, АНЭ-ын Ерөнхийлөгч Мохаммед бин Заид аль-Нахайян нар гол үүрэг гүйцэтгэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.