Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрчим хүчний үнэ нэмэгдсэнээс Европын металлургийн үйлдвэрүүд эхнээсээ зогсож байна

Францын хөнгөн цагаан боловсруулагч “Dunkerque” фирм хүчин чадлаа 20 хувиар бууруулжээ. “S&P Global Commodity Insights” компанийн дотоод эх сурвалжаас аван энэ талаар мэдээллээ. “Dunkerque” үйлдвэр 264 тогооныхоо 53-ыг зогсоосон байна.

Хүчин чадлаа ийнхүү 20 хувиар бууруулсан нь эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой болохыг “S&P Global Commodity Insights” онцолж, “Dunkerque” анхных биш гэдэг санааг дэвшүүлжээ. Тус фирм нэг МВт/цаг эрчим хүчийг 1 130 еврогоор худалдаж авч байгаа аж.

Өнгөрсөн есдүгээр сард МВт/цаг эрчим хүчний үнэ 625,44 евро байсан гэнэ. Металлургийн чиглэлд ажилладаг Румыний “Alro”, Нидерландын “Farmsum Damco Aluminium Delfzijl Cooperatie” (Aldel) зэрэг компаниуд мөн эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр хүчин чадлаа багасгажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button