Ши Жиньпин: Хятад, Саудын Арабын харилцаанд шинэ үе эхэлж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Араб улсад албан ёсны айчлал хийхээр энэ сарын 7-ны өдөр хүрэлцэн очжээ. Түүний онгоцыг Эр Риядын нисэх буудалд ойртон ирэх үед Саудын Арабын нисэх хүчний зургаан сөнөөгч онгоц улсынхаа төрийн дабааны өнгө болох ногоон, цагаан утаан хөшиг татсан байна.
Онгоцноос буухад нь их бууны ёслолын буудлага дор нил өнгийн хивсэн дээгүүр явуулж, нэгэн зэрэг хоёр ханхүү Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан, Рияд дүүргийн захирагч Фейсал ибн Бандар нар угтаж авчээ. Умаар машиндаа суун Сауд Хааны ордон руу явахад Хятад, Саудын Арабын далбаатай араб азарга унасан хүмүүс дагалджээ.

Эр Рияд өмнө нь нэг л улс төрч буюу АНУ-ын Ерөнхийлөгчийг л ингэж сүр жавхлантай угтдаг байсныг “Си Эн Эн” мэдээндээ онцолжээ.
Ши Жиньпин өчигдөр Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед бин Салмантай албан ёсны уулзалт хэлэлцээр хийснийхээ дараа “Хятад Саудын Арабын харилцаанд шинэ үе эхэлж байна” хэмээн мэдэгдсэн нь шинжээчдийн анхаарлыг гойд татсан. Барууны хэвлэлүүдээр энэ айлчлалыг мэдээлэхдээ “Ойрхи Дорнодын бодлого дорно зүгт шилжих үү” гэдэгт өнцгийг голчилжээ. Тэдгээр мэдээлэлд айлчлалын нэг гол зорилго нь "Хуавей"-н бүтээгдэхүүнийг Саудын Арабт худалдаалах асуудал байх болно гэж бичсэн байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
байдаа өвгөнийг их хүйтэн хүлээн авсан Ш и даргыг янзын хүлээн авсандаа