СПОРТ

МЧБХ-ны даргын “давхар дээл” хүнддэж, тамирчдын эрх ашиг хохирлоо

Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг багууд урилгаар оролцдог “Дэлхийн цом”-ын тэмцээн ирэх даваа гарагт эхэлнэ. Манай улсын эрэгтэй, эмэгтэй багууд өнгөрсөн ДАШТ-д үзүүлсэн амжилтаараа тус тэмцээнд оролцох эрхээ авч, хүчирхэг бүрэлдэхүүнтэй оролцохоор зэхэж байсан боловч эрэгтэй багийн 30 хувь нь явж чадсангүй.

Тэмцээн эхлэхэд тавхан хоног үлдээд байх үед Фэйсбүүк дэх “Чөлөөт бөх” групп дээр гэнэт “Чөлөөт бөхийн шигшээ баг Дэлхийн цомд оролцохгүй болжээ” гэх түгшүүртэй мэдээлэл тавигдаж, удалгүй шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Б.Бямбажав “ДАШТ-д оролцож чадахааргүй болсон ч эцсийн мөчид эрэгтэй бүтэн багаараа, эмэгтэй 70 хувьтай АНУ-ыг зорихоор боллоо” гэсэн пост оруулсан юм.

Учрыг тодруулбал, Чөлөөт бөхийн холбоо тамирчдаа АНУ-ын ЭСЯ-нд визэнд оруулахдаа хойрго хандаж, цагийг нь тулгаснаас үүдэлтэй алдаа гарчээ. Үүнээс болоод “Будапешт 2022” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү, ОУХМ Г.Сүлдхүү зэрэг амжилтынхаа ид үе дээр явж байгаа тамирчид тэмцээндээ оролцож чадсангүй.

Тэднийг АНУ-д ажиллаж амьдардаг монгол бөхчүүдээс нөхөж тэмцээнд оролцуулах чигтэй байгаа ч тэдгээр тамирчдын түвшин үлдсэн тамирчдынхаа түвшинд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, холбооны ажлын алдаанаас болж Монгол Улсын амжилт хойшлох нөхцөл байдал үүссэн байна. Хэрвээ сайхан сэтгэлтнүүд туслаагүй бол эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа тэмцээнийг өнжих ч эрсдэлд орж болзошгүй байв.

Энэ бүхний шалтгааныг хөөвөл, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нь ажлын ачаалал ихэдсэнээс Чөлөөт бөхийн холбооны ажилд зориулах цаг зав хомс болсон, ерөнхийлөгч Б.Бадамсүрэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас зарим ажилтнуудынхаа цалинг ч өгч чадахгүй идэвх сонирхлыг нь бууруулсантай холбоотой гэж дүгнэж байна.

Тодруулбал, ЕНБД П.Буяндэлгэр нь спортын салбарын чадварлаг зүтгэлтэн хэдий ч Зүүн Азийн залуучуудын наадмын гүйцэтгэх захирал, Азийн чөлөөт бөхийн холбоо, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБД гэсэн дөрвөн ажлыг нэгэн зэрэг хийж байгаа нь спорт холбооны генсек шиг цаг наргүй онцлогтой ажилд тохирохгүй гэж үзэж байгаа юм байна.    

АНУ-тай таагүй харилцаатай гэхэд багадахаар Ираны шигшээ баг хүртэл визээ авч тэмцээнд оролцож байхад манайх шигшээ багийн дасгалжуулагч нь явж чадахгүй нөхцөл байдалд орж байгаа нь цэвэр холбооны хариуцлагагүй үйлдэл гэдгийг чөлөөт бөхийн хүрээнийхэн шүүмжлэн ярилцаж байна.

Өөрөөр хэлбэл,

  • Он гараад холбооны хурлыг дахин зарлаж, шинэ ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга сонгох
  • Ингэхдээ тухайн спортдоо нөлөөтэй зүтгэлтэн, гавьяат тамирчдыг лоббидож гарч ирдэг явдлыг таслан зогсоож, олон нэр дэвшигч өрсөлдүүлэх
  • Хүн биш, ажлын төлөвлөгөөнд нь илүү ач холбогдол өгч, нэр дэвшигч тус бүрээс Парисын олимпын циклд хийх ажлыг нь дүгнэж сонгох
  • Ерөнхий нарийн бичгийн даргын ажилд илүү дутуу ажил хашдаггүй, ажилдаа 100 хувь өөрийгөө зориулах боломжтой хүнийг сонгох зэрэг асуудлыг хөндөж байгаа ажээ.    

Манай шигшээ багийнхны тухайд, бараг л онгоцонд жингээ хасаж эхлэх, эс бөгөөд очоод огцом хасах гэх мэт хүндрэлүүдтэй, тамирчид ядралттайгаар тэмцээнд оролцох нь.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайхан аль ч салбарт ажлаа хийж чадахаа больж албан тушаал, ашиг хонжоо, авч идэж ашиглахын төлөө л анхаардаг болсны хар гай захаас аван харагдах боллоо, яана даа халаг халаг.

Зочин
Зочин

Хэдэн тамирчид буруугаа хүнд тохохоо болих хэрэгтэй

бүсгүй
бүсгүй

энэ янхан ажил хийсэнгүй

бүсгүй
бүсгүй

Энэ мулгуу залхуу авгайг зайлуул

бүсгүй
бүсгүй

мулгу

бүсгүй
бүсгүй

мунхаг, хөлдүү, маанаг р

Холбоотой мэдээ

Back to top button