Катар 2022СПОРТ

Хагас шигшээгийн эхний хосоор Хорват, Аргентин тодорлоо

Энэ ДАШТ-д үндсэн цагт ердөө нэг удаа хожсон Хорват, эхний тоглолтдоо Саудын Арабт хожигдож дуулианы эзэд болсон Аргентин хасаг шигшээгийн эхний оролцогчид боллоо.

Хорватын даамчид өнгөрсөн шөнө хаалгач Ливаковичийнхоо гайхамшигтай тоглолтын ачаар дэлхийн таван Удаагийн аварга Бразилийг буулгаж аван ДАШТ-ий ээлжит дуулианыг тарьсан. Тоглолт таамаглаж байсанчлан бразил довтолж, хорват бөмбөгөө барьж, сөрөг довтолгоо өрнүүлэх зарчмаар явагдсан бөгөөд Титегийн тактик хэрэгжих шахсан ч Петковичийн гоол орсноор санаачилга Златко Даличийн тал руу эргэсэн юм. Ливакович хэмээх сайн хаалгачтай тэд анхнаасаа л торгуулийн цохилт хүлээж байсан нь буруудсангүй.

Энэ тоглолтод Брзович, Перишич, Модрич гэсэн, Хорватын хагас хамгаалалтын “Алтан гурвал”-аас гадна жигүүрийн довтлогч Юранович, хамгаалагч Соса нар сайн тоглож, багаа хожуулахад гол үүрэг гүйцэтгэсэн.  

Нөгөө хосын тоглолтод Л.Месси тэргүүтэй Аргентин хүнд хэцүү, хатуу ширүүн  тэмцлийн үр дүнд /Шүүгч Матеу Лаос 15 хуудас харуулсан/ Нидерландтай 2:2-оор тэнцээд мөн торгуулийн цохилтоор буулгаж авч, зорилгодоо нэг алхам ойртсон.

Хагас шигшээ тоглолт ирэх мягмараас лхагвад шилжих  шөнө 03.00 цагаас “Лусаил” цэнгэлдэхэд болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-12-10 11:02

Аргентин азтай бна түрүүлэх нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button