Катар 2022СПОРТ

Нидерланд-Аргентиний тоглолтын үеэр цэнгэлдэхэд сэтгүүлч нас баржээ

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий Нидерланд-Аргентиний тоглолтын үеэр тус тоглолт болж байсан “Лусаил” цэнгэлдэх дэх хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлч нас баржээ. Талийгаачийг Грант Уол гэдэг, “CBS Sports” телевизийг төлөөлөн тэмцээн сурвалжлахаар Катарт очоод байсан гэнэ.

Тэрээр өмнө нь “Sports Illustrated”, “Fox Sports” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж, Дэвид Бекхэмийн номыг бичин олонд танигдсан нэгэн байжээ. Тэрээр хамгийн сүүлд тоглолтын нэмэлт цагт Виегхорстын оруулсан гоолыг мэдээлээд бие нь муудаж, ухаан алдсан аж. Эмч нар түүнд туслахыг оролдсон ч ухаан оролгүй байсаар нас баржээ.  

Г.Уол өнгөрсөн пүрэв гарагт “Spotify”-н подкастад орохдоо бронхит нь хөдөлж байгаа тул орон нутгийн эмч нарт хэд, хэдэн удаа хандсан тухайгаа ярьж байсан гэнэ.   

АНУ-ын хөлбөмбөгийн холбооноос уг хэрэгтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн байна. Г.Уол энэ жил 48 настай байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-12 11:02

жил нь орсым чинь аргагүй ээ хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button