ЭДИЙН ЗАСАГ

“Рио Тинто” групп “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг дангаар эзэмшинэ

“Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл” компанийн 49 хувийг худалдаж авах “Рио Тинто” группын саналыг хувьцаа эзэмшигчид нь зөвшөөрчээ. Ингэснээр “Рио Тинто” тус компани дахь хувь эзэмшлээ 100 хувьд хүргэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг “Рио Тинто” групп дангаараа эзэмших болсон байна.    

“Рио Тинто” эхлээд жижиг хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 34.4 канад доллар санал болгосон бөгөөд сүүлд 43 канад доллар болгон нэмэгдүүлсэн юм.

Компанийн хувь эзэмшигчид олон байх тусмаа хяналтын багц эзэмшигчид ашиггүй байдаг зүй тогтол бий. “Рио Тинто” өнгөрсөн жил яг энэ сул талыг ханатлаа амсаж, хэд, хэдэн улсын шүүх дээр зэрэг хэрэг үүсгүүлэн, энэ байдал нь Монголын талд маш ашигтай туссаныг бид мэдэж байгаа.

Өөрөөр хэлбэл, зардал нэрээр өсгөсөн хоёр тэрбум гаруй ам.долларыг хүчингүй болгож, ирээдүйд үүсэх ихээхэн хэмжээний өр төлбөрөөс чөлөөлөгдөхөд жижиг хувьцаа эзэмшигчдийн “Рио Тинто”-той үүсгэсэн маргаан багагүй нөлөөлж, тус болсон юм.

Одоо жижиг хувьцаа эзэмшигчид үгүй болсноор манай талд ашигтай байдал дахиж үүсэхгүй болж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button