Косово, Сербийн харилцаа хүйтэрч байна

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич ҮАБЗ-ийн шуурхай хурал дээрээ энэ сарын 11-нийг Ерөнхийлөгч болсноос нь хойш тохиосон хамгийн хэцүү өдрөөр нэрлэжээ. Косовогийн цагдаа нар улсынхаа серб үндэстнүүд амьдрдаг хэсэгт нэвтрээд гурав хонож буй бөгөөд Серб улс үүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй байгаад бачимдахдаа тэрбээр ийн хэлсэн аж.
Өчигдөр тэрбээр Европын холбоо болон Косово дахь УАЦЭ-ийн Энхийг сахиулах ажиллагааны удирдлагуудтай өдөржингөө харьцаж гарц гаргалгаа хайсан ч үр дүнд хүрээгүй юм байна. Тэрбээр арга ядаад Косово дахь энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдээ оруулах хүсэлт тавьсан ч энэ нь бүтэх магадлал маш бага гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Косовогийн түрэмгий ажиллагаанд нөлөөлөх боломж ийн хумигдмал байгаа ч тэрбээр Косово серб иргэдэд халдахыг Серб улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
серби оросыг дууриаж хөршдөө халдах нь уу, яадаг фашист вэ-энэ вучич гэгч дэлхийд дайн өргөжүүлэх санаатай
Нэг нэгдмэл байсан улс ингэж хоорондоо дайсагнах гэж
АНУ тарааж бутрааж үндэс угсааны хооронд яс хаясны гай ингэж гарна даа