Герман улс иргэдээсээ 67 нас хүртлээ тэтгэвэрт гарахгүй байхыг хүслээ

Герман улсын нийгмийн даатгалын сангууд хүнд байдалд орсон тул наснаасаа эрт тэтгэвэрт гаргах явдлыг бууруулахаар ажиллаж эхэлжээ. Үүний тулд суртал ухуулгын ажлыг өргөн хүрээтэй явуулж байгаа аж. Тухайлбал, Канцлер Олаф Шольц иргэдэдээ нас нь болоогүй байхад тэтгэвэрт гарахгүй байхыг уриалсан байна.
“Иргэд насаа гүйцээлгүйгээр тэтгэвэрт гарах явдал их байна. Тиймээс насаа гүйцээж ажиллаад тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна” гэж Олаф Шольц мэдэгджээ.
Германчууд ихэвчлэн 63, 64 нас хүрээд тэтгэвэртээ суудаг. Засгийн газраас харин 67 нас хүрч байж тэтгэвэрт нь суулгахыг хүсэж буй юм. Нас нэмэгдүүлэх боломжтой салбарыг боловсролын салбар, тэр дундаа дунд болон сургуулийн өмнөх боловсролын салбар гэж харж байгаагаа О.Шольц тодорхой хэлсэн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
????????
Манайх хасах 40 градуст 65 нас хүртлээ яв гээд байгаа.Хөлдөж үхэх байхө
Оросын ард түмэнд хориг тавьдаг хүмүүс өөрт хэрэггүй юманд хушуу дүрсний гай ирж байгаа юм уу даа,