Гадаад мэдээДЭЛХИЙ
БНХАУ криптовалютаар луйвар хийсэн 63 хүнийг баривчиллаа

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны цагдаа нар криптовалют ашиглаж луйвар хийсэн, мөнгө угаасан хэргээр 63 хүнийг дайчлан баривчилжээ. “Угаасан” мөнгөний хэмжээ нь 12 тэрбум юань /5.9 их наяд төгрөг/-д хүрсэн талаар “South China Morning Post” мэдээллээ.
БНХАУ-ын эрх баригчид криптовалютаар санхүүгийн ажиллагаа явуулахыг хориглох шийдвэрийг 2021 оны есдүгээр сард гаргасан юм. “South China Morning Post”-ын мэдээлснээр, БНХАУ нь дэлхийд дөрөвдүгээрт орох криптовалютын зах зээл бөгөөд саяхан дампуурсан FTX биржийн харилцагчдын 8 хувь нь тус улсынх байжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.