И.Маск “Twitter” 2021 онд Д.Трампын хаягийг хаасан жинхэнэ шалтгааныг хэллээ

“Twitter” компани 2021 онд олон нийтийн шаардлагаар Ерөнхийлөгч асан Д.Трампын хаягийг хаасан билээ. Тэгвэл олон нийтийн шаардлагаас гадна компанийн ажилчдын дотоод эсэргүүцэл үүнд голлож нөлөөлсөн болохыг платформын одоогийн эзэмшигч Илон Маск олон нийтэд дэлгэлээ.
“Эсэргүүцэл гаднын гэхээсээ илүү дотоод шалтгаантай байсан. Тодруулбал, компанийн ажилчдын дотор Трампын хаягийг хаах ёстой гэсэн үзэл бодолтой том хүч үүссэн байлаа. Тэд Д.Трамп ямар ч дүрэм зөрчөөгүй гэдгийг мэдэж байсан хэр нь л хаягийг хаахыг шаардаж, санасандаа хүрсэн” гэж тэрбээр ярьсан байна.

Дэмжигчид нь Цагаан ордон руу дайрсны дараа “Twitter”-ийн удирдлагууд “Хүчирхийлэлд уриалсан” гэдэг шалтгаанаар Д.Трампын мхаяг нээх эрхийг хугацаагүйгээр хассан юм. И.Маск компанийг авсныхаа дараа буюу өнгөрсөн сарын сүүлээр “Д.Трампын эрхийг сэргээх эсэх” асуудлаар санал асуулга явуулахад 15 сая хэрэглэгч оролцож, 52 хувь нь сэргээхийг дэмжсэнээр хаягийг нь сэргээсэн билээ.
Түүний хаяг сэргээснээс хойш хэдхэн минутын дотор сая дагагчтай болсон. Гэсэн ч улстөрч одоогоор нэг ч удаа жиргээгүй байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.