Гадаад мэдээДЭЛХИЙ
БНХАУ-ын тэрбумтанг Лондонд баривчлав

Хятадын тэрбумтан, “Guangzhou R&F Properties” крмпанийн ерөнхий захирал Чжан Лиг Лондонд баривчилжээ. Түүнийг БНХАУ-д АНУ-ын Сан Франциско хотын төлөөлөгчдийг хүлээн авч, орон байр, хоол ундаар хангасан, хээл хахууль өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй аж.
Одоогоор бизнесмэн 15 сая фунтын барьцаа төлж суллагдаад байгаа юм байна. Шүүхээс түүнийг АНУ-д шилжүүлэх өгөх эсэх асуудлыг үргэлжлүүлэх хэлэлцэх ажээ. “Форбс”-ын үнэлгээгээр, 69 настай Чжан Ли 2.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.