Гадаад мэдээДЭЛХИЙ
Херсонд очсон НҮБ-ын ЕНБД-ын орлогч ОХУ-ын хилийг зөрчсөн үү
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Мартин Гриффитс өчигдөр Украины Херсонд томилолтоор ажиллахдаа ОХУ-ын хяналтын бүсийн хилийг зөрчжээ. ОХУ-аас томилсон Херсон мужийн захирагч Вдапимир Сальдо энэ талаар ТАСС агентлагт ярьсан байна.
ОХУ өнгөрсөн есдүгээр сарын 23-27-ны хооронд Херсон, Запорожье мужид ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх эсэх асуудлаар санал асуулга явуулж, олонхийн саналаар нэтгэн, захирагчийг нь томилж зохион байгуулалт хийсэн. Гэвч дараа нь Херсоныг орхин гарсан тул В.Сальдогийн шүүмжлэл үндэслэлгүй гэж шинжээчид хэлж байна.
Учир нь дайны үед онцгой нөхцөл байдал үүсдэг бөгөөд хил хязгаар нь зөвхөн дайн дууссаны дараа тухайн үеийнхээ тогтдог бичигдээгүй хуультай гэж тэд тайлбарлаж байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.