Гадаад мэдээДЭЛХИЙ

Сири улс тусламж хүлээж авах шалган нэвтрүүлэх цэг нээнэ

НҮБ-д Сири улсыг төлөөлөн суух байнгын төлөөлөгч Бассам Саббас газар хөдлөлийн гамшигтай холбоотойгоор олон улсаас илгээж буй тусламжийг ямар нэг нөхцөлгүйгээр шууд хүлээж авна гэдгээ мэдэгдлээ.

Сири улс нь Туркээс арай баг хохирол амссан ч эдийн засгийн нөхцөл байдлаас болоод үр дагавар нь хэд дахин хүнд тусахаар байдалд буй. Гэсэн ч улс орны нөхцөл байдлаас болоод олон улсын тусламж дэмжлэг хүлээж авахад тодорхой саад учраад байсан.

Тэгвэл одоо саад тотгорууд үгүй болж, тусламж дэмжлэг авахаар болов. Өөрөөр хэлбэл тус улс одоо Турктэй залгаа хилийнхээ дагуу шалган нэвтрүүлэх цэгүүдийг шинээр нээж, түүгээр тусламжийн барааг нэвтрүүлэхдээ ямар ч нэмэлт бүрдүүлэлт шаардахгүй юм байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш өчигдөр энэ асуудлаар хийсэн хийсэн мэдэгдэлдээ  Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Туркийн хил дагуу хоёр цэгийг гурван сарын хугацаатай  нээхээр болсныг дурьджээ.

Ингэснээр Баб эль-Салам болон Эль-Райи гэсэн хоёр газар байгуулсан цэгээр тусламжийг хүлээн авна.

Дашрамд, АНУ зургаан сарын өмнө тогтоогоод байсан “Сирид тусламж дэмжлэг үзүүлэхгүй байх” хориг арга хэмжээгээ энэ сарын 10-ны өдөр цуцалсан бол ДЭМБ энэ сарын 11-ний өдөр 35 тонн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button