Япон улс арлынхаа тоог хоёр дахин нэмжээ

Япон улс усан хилийнхээ дотор газар нутгийн нарийвчилсан судалгааг сүүлийн 35 жилийн хугацаанд анх удаа явуулжээ. Үр дүнд нь эзэмшил арлынхаа тоог хоёр дахин нэмсэн байна. Тус улс 6,852 аралтай байсан бол судалгааны дараа 14,125 болгож нэмжээ. “Киодо” агентлаг энэ талаар мэдээллээ.
Тус улс өмнө нь хэмжээгээр жижиг арлуудыг тооцдоггүй байснаа шинэ журмаар 100 м2-аас илүү талбайтай арлуудыг оруулж тооцдог болсноор ийм үр дүн гаргажээ. Журам өөрчлөхийн хамт аэрофото зураглалын аргыг давхар ашигласан байна.
Шинээр арал олж илрүүлсэн улс эргэн тойрон тодорхой хэмжээний усыг газар нутгаа гэж тооцох боломжтой болдог. Гэхдээ Японы тухайд, энэ удаад арлын тоо нэмэгдлээ гээд усан хил нь тэлээгүй гэдгийг Киодо агентлагийн мэдээлэлд онцолжээ. Өөрөөр хэлбэл, шинээр тооцсон арлууд бүгд одоогийн усан хилээс дотогш байрлалтай аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ ЭНЭ АРЛЫГ ДАЛАЙН УС ЗАЛГИХЫН ЦАГТ АЙМААР ЮМ БОЛНОО ЗА ЯАХ ВЭ? ХАРЖ Л БАЙЯ
чиний нас хүрэхгүй