ФОТО: 20-89 насны 800 хүн Төрийн ордонд зөвлөлдөж байна

Улс төр, эдийн засаг, нийгмийн өмнө тулгарч буй асуудлыг иргэдтэйгээ хамтран хэлэлцэх зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга өнөөдөр /2023.02.14/ Төрийн ордонд эхлээд байна.
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 330 гаруй сумаас төлөөлөл оролцож байна.
Насны хувьд дундаж нас 37 бол хамгийн залуу оролцогч 20 настай, хамгийн ахмад оролцогч 89 настай байна. Хүйсээр авч үзвэл хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83 настай бол эмэгтэй оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцгчдын 12.5 хувийг бүрдүүлж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл 25 хувь нь бакалаврын боловсролтой, 28 хувь нь бүрэнд дунд боловсролтой, 8 хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, 7 хувь нь магитср болон түүнээс дээш боловсролтой байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад зөвлөлдөх уулү##тадаа 23-70 настай хүмүүсийг оролцуулах хэрэгтэй 20 настан бол юу ч мэдэхгүй хэт з##уу байна. 89 наст нь хэт хөгшин нийгмийн амьдр##д нөлөө үзүүлэх боломжгүй. Ийм ийм нөрийн юмнуудыг бодож байгаачээ. 23 нас гэдэг бол их дээд сургуулиа төгсөөд ажиллаад эхлэх нас. 70-аас дээш настан бол нийгмийн идэвхтэй амьдр## нь дуусчихсан.
ENE BUZRIIN NAM DAGSAN HULGAICH SETHUUTEI UYU CH YARIAD HEREGGUI NEG OMNO CH TORIIN ORDNOOS HOOJ GARGAA