Гадаад мэдээДЭЛХИЙ
Турк: Орос аврагч нар нурангиас 150,000 ам.доллар олжээ

Турк улсад үүрэг гүйцэтгэж буй ОХУ-ын аврагчид барилгын нурангиас бэлнээр 150,000 ам.доллар олжээ. 100 ам.долларын дэвсгэртээр толгойлж багцалсан уг мөнгийг цагаан торонд хийгээд хоолны төмөр саванд нуусан байсан гэнэ. Аврагчид мөнгийг орон нутгийн цагдаагийн газар хүлээлгэж өгсөн байна. ОХУ-ын Онцгой байдлын алба Телеграм сувагтаа энэ талаар мэдээлэв.

Турк, Сирийн хил залгаа нутагт энэ сарын 6-ны үүрээр болон өдөр дунд газар хүчтэй хөдөлж, Кайсери, Адан, Мерсин, Хатай, Кахраманмараш, Газиантеп зэрэг хотуудад олон барилга байшин нураад байгаа билээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, амиа алдагсдын тоо 36,000-аас давсан бөгөөд НҮБ-аас энэ тоо эцсийн дүндээ хоёр дахин нэмэгдэнэ гэж таамаглаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭНЭГ ИВАНУУД ХУВААЖ АВААД НАДАД БАС ХУВЬ ӨГЧИХГҮЙ ГҮЙ ЭЭ ЭНЭ ОРОСУУД МӨН ТЭНЭГЭЭ ХАЙРАН ДАЙЛУУР ЕРӨӨСӨӨ АВРАГЧ БОЛДОГ БАЙЖ
1 500 000-г олсон байх л даа,Оросууд баригдахаараа л 150 00-гий нь өгсөн хэрэг !