Гадаад мэдээДЭЛХИЙ
Бар хүн рүү дайрчээ

ОХУ-ын Хабаровскийн хязгаарт бар хүн рүү дайрч, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Хохирогч болох 19 настай анчин хүүгийн биеийн байдал тогтворгүй, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. РЕН ТВ энэ талаар мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар, араатан анчдын отог руу өөрөө орж ирсэн гэнэ. Улмаар анчны жижиг байшингийн цонхыг хагалан дотогш орсноор дээрх золгүй явдал болжээ. Байшинд байсан анчдын нэг нь уг барыг буудаж алснаар хүүгийн амь аврагдсан байна. Гэрчүүдийн ярьснаар, анчид руу дайрсан бар ихэд туранхай, өлсөж ядарсан байсан аж.

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-нд мөн Хабаровск мужийн Советско-Гаванийн бүсэд өөр нэг анчныг бар барьсан хэрэг гарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.