Гадаад мэдээДЭЛХИЙ
Украинд "Мартын 8", "Майн 1", "Ялалтын баяр"-ыг тэмдэглэхгүй байх хууль санаачилжээ

Украины Дээд Радын Ард түмний зарц /Слуга народа/, Дуу хоолой /Голос/гишүүд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Олон улсын хөдөлмөрчдийн баяр, Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярыг тэмдэглэхгүй байх байх хуулийн төсөл санаачилжээ. Хуулийг Дээд Рад хүлээж авч, хэлэлцэхээр болсон байна. Санаачлагчид нь үндэслэлээ “Колоничлолын үеийн соёлыг үгүй хийхийн тулд” хэмээн тодорхойлжээ.
Хуулийн төсөлд дээрх баяруудыг шууд хүчингүй болгоод орхиогүй. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын оронд хоёрдугаар сарын 25-ныг “Украины эмэгтэйчүүдийн өдөр” хэмээн албан ёсны амралтын өдөр болгон тэмдэглэх зэргээр зохицуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.