Туркийн зочид буудалд орос, украин хөлбөмбөгчид зодолдов

Туркийн "Royal Seginus" зочид буудалд орос, украины хөлбөмбөгчид хоорондоо зодолдсон хэрэг гарчээ. Зодоонд ОХУ-ын "Шинник", Украины "Миная" багийн тоглогчид оролцсон байна. ""Шинник" багийн удирдлагууд болсон явдлын талаар албан ёсны мэдэгдэл гаргасан бөгөөд түүндээ тоглогчдод нь ямар ч буруу байхгүй, тэд нэг баг шиг байж чадсан гэж онцолсон байна..
Baza телеграм сувгийн мэдээлснээр, зодоон энэ сарын 13-ны өдөр болжээ. Украины багийн тоглогчид Оросын багийнхантай тааралдаад "Та нар яагаад төр засгийнхаа эсрэг босохгүй байгаа юм бэ. Босооч" гэх зэргээр ярьсан нь маргааны эхлэлийг тавьсан гэнэ. Дараа нь Оросын багийн нэг тоглогчийг цахилгаан шатны дэргэд зоджээ. Энэ нь олныг хамарсан зодоонд хүргэсэн байна.
Оросын багаас дөрвөн тоглогч гэмтсэн бол Украины багийн хохирлын талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл алга байна. .
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросуудыг бүх тэмцээнээс хас, путлер байгаа цагт юунд ч оруулж болохгүй
Нэг муу украйнчуудыг зеленскийтэй хамт өут нэргэ.
ЭД НАР БАЛБАЛЦАНА УУ? АЛАЛЦАНА УУ? МАНЬД ЯМАР ХАМААТАЙ ЮМ ӨӨРСДИЙХӨӨ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН АВИЛГАЧИНГУУДАА ЯАЯА ГЭЖ БАЙХАД