Гадаад мэдээДЭЛХИЙ
Турк: Гамшигт өртөгсдийн нэр барьж залилах хэрэг ихэсжээ

Турк, Сирийн нутагт болсон аймшигт газар хөдлөлтөд өртөж амиа алдагсдын тоо 40 гаруй мянгад хүрч, бодит хохирлын хэмжээ 80-10 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Тэгвэл сайны хажуугаар саар гэгчээр, гамшигт өртөж хохирсон иргэдийн нэрийг барьж залилан хийх явдал эрс ихэсжээ.
Гэмт этгээдүүд олон нийтийн сүлжээнд өөрсдийн криптовалютын юм уу ПэйПал дансыг "Гамшигт өртсөн хүмүүст хандив цуглуулж байна" гэсэн зарлалын хамт байршуулдаг байна.
Тик Ток платформд мөн гамшигт өртсөн хүмүүсийн бчилэг, зураг бүхий "Туркт тусалцгаая", "Туркийн төлөө залбирья" гэх мэт нэртэй хандив хүссэн хаягууд олноор бий болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.